24-нд Хятадын аж үйлдвэр мэдээлэлжилтийн яамны хэвлэлийн төлөөлөгч Вэнь Кү хэлэхдээ: 2020 онд Хятад улс 5G суурь станцыг шинээр 580 мянгыг байгуулав. Одоогийн байдлаар орон нутгийн хотууд цөм 5G сүлжээтэй болсон байна гэжээ.

Вэнь Кү хэлэхдээ: Өдгөө Хятадад 5G сүлжээ ашиглагчдын тоо хурдтай нэмэгдэж, 5G терминалын холболтын тоо нэгэнт 200 саяас давсан байна. Энэ оны 01-ээс 11-р сард дотоодын зах зээл дэх 5G гар утасны борлуулалтын хэмжээ 144 саяд хүрч, ерөнхий тоо хэмжээний 51.4%-ийг эзэлсэн байна. Хятадын аж үйлдвэр мэдээлэлжилтийн яам зохих хэмжээгээр ахиулах зарчмын дагуу үргэлжлэн 5G сүлжээний бүтээн байгуулалтыг урагшлуулах болно. 5G сүлжээ зохих цар хэмжээнд хүрсэн нөхцөлд, хэрэгцээ шаардлагын дагуу байгуулах, гүнзгий хамруулах зэргийг ахиулж, өндөр чанартай 5G сүлжээг бий болгоно гэжээ.
