
Хятад улсын бага, дунд сургуулийн аюулгүй ажиллагааны сургалтын өдөр өнөөдөр буюу 03-р сарын 29-ний өдөр тохиож, сурагчдад зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулж, аюулгүй ажиллагааны ойлголтыг нь нэмэгдүүллээ.
Энэ жил 26 дахь удаагаа тохиож байгаа бөгөөд Хэнань мужийн Наньян хотын 41-р бага сургууль амралтын өдрийг ашиглан замын хөдөлгөөний удирдлагын хэлтийн цагдааг сургуульдаа урин “Аюулгүй ажиллагааны сургалтын өдөр” хэмээх гол сэдвийн хүрээнд үйл ажиллагаа зохион байгуулсан байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх нийтлэг ойлголт, аюулгүйн малгайг хэрхэн зөв өмсөх зэрэг талын зөвлөгөөг цагдаа нар өгчээ. Мөн сурагч эцэг эхчүүдтэй харилцан сурагчдын замын хөдөлгөөний талаарх хууль тогтоомжийн мэдлэгийг дээшлүүлж, хүүхдийн эрүүл өсөлтийг хамгаалахын тулд хүн бүрийг аюулгүй замын хөдөлгөөний орчныг бий болгохыг уриаллаа.

