
Тэрээр: Энэ оны эхний хагас жилийн тоо баримтаас үзвэл, эдийн засгийн өсөлтөд дотоод эрэлт хэрэгцээ шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж, түүнд хэрэглээ хамгийн чухал тулгуур боллоо. Сүүлийн хагас жилд хэрэглээ тогтвортой, хурдтай өсөлтөө хадгалах боломжтой.
Нэг. Хэрэглээ нь өөрөө өсөлтийн үндэс суурьтай, нөхцөл боломж бүрдүүлсэн байдаг.
Хоёр. Иргэдийн орлого ойрын жилүүдэд хурдтай нэмэгдэж байна. Хэрэглээ бол орлогын функц юм.
Гурав. Хятадын эдийн засгийн өнөөгийн хөгжлийн байдлаас үзвэл, хэрэглээний бүтцийг сайжруулах хурд нэмэгдэхээс биш саарахгүй. Энэ бол хөгжлийн ерөнхий чиг хандлага юм.
Дөрөв. Импортын бодлогын хүчин зүйл нөлөөлнө. Ойрын жилүүдэд БНХАУ гадаадад улам нээлттэй байж, ард иргэдийнхээ сайхан амьдрах хэрэгцээг хангахын тул импортын хүчин чадлаа нэмэгдүүлснээр зах зээлийн борлуулалтын үйл ажиллагаа, нийлүүлэлтийг ахиулсан. Эдгээр хүчин зүйлээс үзвэл, Хятадын ирэх хагас жилийн хэрэглээ тогтвортой өсөлтийн хурдаа хадгална гэжээ.
Мао Шэн-Юн: Хөрөнгө оруулалтын гурван салбарыг үзвэл, үйлдвэрлэлийн салбар дахь хөрөнгө оруулалт гурван сар дараалан хурдтай өсөж, эрчтэй өсөлтийн хурд нь сүүлийн хагас жил үргэлжлэх төлөвтэй байна. Үл хөдлөх хөрөнгийн салбарт, энэ оны эхний хагас жилийн өсөлтийн хурд 9.7 хувьд хүрч, сүүлийн хагас жилд ч өсөлтийн хурдаа хадгалах төлөвтэй байна. Дэд бүтцийн хөрөнгө оруулалтын салбар ч сүүлийн хагас жилд тогтвортой өсөлтөө хадгалах төлөвтэй байна гэжээ.
