solongonews
Эв нэгдлийн зам аз жаргалын зам
2021-08-12 10:25
- Төвөдийн зам тээврийн суурь бүтээн байгуулалт нь түүхэн үсрэлтэд хүрчээ.

Өмнө нь Төвөдийн зам тээвэр Шүгийн замаас илүү хэцүү байсан бөгөөд хэдэн мянган жилийн турш зөвхөн луус, морь, сарлагийн эртний зам байж билээ. Өнөөдөр авто зам, нисэх онгоцны агаарын зам, төмөр зам баригдсанаар Төвөд орны зам тээврийн систем буй болж олон мянган төвөд айлыг холбожээ.

Тангула уул нуруудын дээгүүр нисэх агаарын зам, Ялузамбу мөрнийг гатлах усны замтай болж Төвөд оронд зам тээвэр сүлжилдэнэ. Энх тайван чөлөөлөгдсөнөөс хойших 70 жилийн хугацаанд Төвөд рүү "тэнгэрийн зам" баригдсан бөгөөд "дэлхийн сээр нуруу" нь тийм ч хол биш болжээ.

Хүн үүрч мал унаан дээр ачихаас эхлээд агаар, ус, авто зам, төмөр замын тээвэрлэлт хүртэл

1930 онд хэвлэгдсэн "Төвөдийн түүх"-д Төвөдийн замуудыг тодорхойлсон байдаг. "Энд хайрга чулуулаг үргэлжлэн, хүн мал явахад бэрхшээл, аюул ихтэй нь дүрслэхийн аргагүй зүйл бий". Энх тайвнаар чөлөөлөгдөхөөс өмнө Хөхнуурын Шинин эсвэл Сычуань Я-анаас Лхас руу аялахад хагас жилээс нэг жил  шаардагддаг.

Төвөдийн бүтээн байгуулалт нь зам тээвэрлэлтээс эхэлсэн юм. Өмнөх 70 жилийн хугацаанд Төвөд оронд авто зам, төмөр зам, нисэх онгоцны агаарын зам, дамжуулах хоолой зэрэг олон төрлийн тээврийн хэлбэрийг хамарсан гурван хэмжээст тээврийн иж бүрэн сүлжээг аажмаар байгуулжээ.

- Хурдны зам хурдтай нэмэгдсэн. Одоогийн байдлаар Төвөдийн зохион байгуулалттай тосгон болгон хурдны замтай холбогдсон бөгөөд хөдөлгөөнийг нээсэн зам нь 118.800 км болж, хот суурины газар, зохион байгуулалттай тосгоны саадгүй зам нээсэн хэмжээ 94 хувь, 76 хувьд хүрсэн байна. Хурдны зам болон нэгдүгээр зэрэглэлийн хурдны зам нь 700 орчим км болжээ.

- Төмөр замын бүтээн байгуулалт өдөр ирэх тусам өөрчлөгдөж байна. 1956 км үргэлжлэх Хөхнуур-Төвөдийн төмөр замыг 2006 оны 07-р сарын 01-ний өдөр нээж, Төвөд төмөр замгүй байсан түүхээ дуусгажээ. Энэ оны 06-р сард Лхас-Ниинчи чиглэлийн төмөр замыг барьж дуусган, хөдөлгөөнийг нээсэн билээ. Одоогоор төмөр зам Лхас, Нагцу, Шигацэ, Ниинчи, Шаньнан зэрэг таван хотод хүрчээ.

- "Тэнгэрийн зам" баригдсан нь илүү дөхөм болжээ. Энэ оны 08-р сарын 07-нд Лхас Гонггар олон улсын нисэх онгоцны буудлын T3 терминалыг барьж ашиглалтад оруулснаар Төвөдийн хамгийн том терминал болов. Чанду Банда, Ниинчи Милинь, Шигаце Хепин, Али Куньша болон бусад салбар нисэх онгоцны буудлууд ээлж дараалан баригдсан бөгөөд олон улсын болон дотоодын 140 чиглэл, 66 хотод нисэх онгоцоор тээвэрлэх боломжтой болов.

Тоонуудын цаана тухайн үеийн хөгжилд гарсан өөрчлөлтүүд бол Төвөдийн тээврийн дэд бүтцийн бүтээн байгуулалтын түүхэн үсрэлтийн тусгал юм.

"Тэнгэрийн зам" нь салбарын хөгжил цэцэглэлтийг ахиулав

Үндэсний 219 хурдны зам дагуу баруун тийш явж Алипуран шянь руу хүрэхэд алдарт Ганренпочи уул, Мапан Ёнцүө зэрэг анхаарал татахуйц уулын бэлд байдаг Бага хотхоны Ганша тосгон маш хөдөлгөөнтэй байдаг.

Зам нь жуулчдыг дагуулдаг байна. "Сүүлийн гурван жилд өөрөө жолоо барьж аялах аялал жуулчлал жил ирэх тусам нэмэгдэж байна. Зарим тосгоны иргэд гэр бүлийн зочид буудал нээж, зарим нь аяллын хөтчийн үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тосгонд тэнүүлч хүн байхгүй" гэж Ганша тосгоны иргэн 46 настай Данба ярьж байв.

2018 оны сүүлчээр Ганша тосгон Алигийн тосгоны анхны аж ахуйн нэгж болох Төвөдийн Ганренпочи аялал жуулчлалын үйлчилгээ ХХК-ийг бүртгэж, байгуулсан бөгөөд 30 гаруй жилийн түүхтэй сарлагийн тээврийн баг орчин үеийн аж ахуйн нэгж болон хөгжжээ.

“Тосгоны сарлагийн тээврийн багт оролцож буй хүмүүсийн тоо 338 өрхийн 1,164 хүнтэй болж, тэд 1,164 сарлаг, 1164 адуу худалдаж авсан бөгөөд өрх бүр жилд 16,000 гаруй юанийн орлого олдог бөгөөд зарим өрх жилийн орлого 200,000 юань болдог”. Ганша тосгоны Ерөнхий газрын нарийн бичгийн дарга Доржи Баймаа хэлэхдээ, хайрга чулуун замаас асфальтан зам болж өөрчлөгдсөний ачаар тэд байгаль орчныг хамгаалж, сайн сайхан амьдралтай болсон гэжээ.

"Дэлхийн сээр нуруу"-ны өвөрмөц үзэмжид тулгуурлан зам дагуух уулархаг тосгонуудыг нэг нэгээр нь ядуурлаас салж, чинээлэг нийгмийг бүрдүүлж байна. "Тэнгэрийн зам" нь олон мянган гол мөрөн уулсыг холбоод зогсохгүй, тээврийн зардлыг бууруулж, эдийн засгийн хөгжлийг дэмждэг байна.

China Railway Хөхнуур-Tөвөд Group-ийн тоо баримтаас авсан мэдээллээр, Нагцу логистикийн төвийн жилийн хүргэлтийн хэмжээ 2006 онд 72,000 тонн байсан бол 2020 онд 518,000 тонн болж, 619 хувиар нэмэгджээ.

"Өмнө нь автомашины тээвэрлэлтийн аюулгүй байдал, цаг хугацааны хувьд хангалтгүй байсан. Одоо төмөр замын тээвэр хурдан бөгөөд аюулгүй болж, тээвэрлэлтийн хэмжээ маш их нэмэгдсэн" гэж далай түвшнээс 4500 метрийн өндөрт байдаг Нагку логистикийн төвт 10 гаруй жил ажилласан Сени дүүргийн Луома  суурингийн малчин Жимей ярьжээ.

Иргэдийн амьжиргаа, сайн сайхан амьдрал "зам"-тай холбоотой

Зам тээвэр бол Төвөдийн хувьд барилгын гайхамшиг, амьдралын өөрчлөлт, нэн ч ирээдүйн найдвар юм.

Зам тээврийн бүтээн байгуулалт нь амь насыг хамгаалдаг.

"Өмнө нь бүр шороон зам байсан. Та зөвхөн морь эсвэл тэргээр явж болно. Зарим өвчтөн эмчид очих замдаа нас барсан учир буй".  Замын хөдөлгөөний тухайд, Нанмулин шяний Нанмулин суурингийн Чава тосгоны 42 настай Пинчуо хамгийн гүн үлдсэн сэтгэгдлээ хуваалцсан юм. Тэрээр "20 жилийн өмнө хамаатан садангийн хүүхэд гэнэт эпилепситэй болж, таагүй байдлаас болж эмнэлэгт хүргэгдэх хэрэгтэй байсан ч зам муугаас болоод эмнэлэгт хүргэгдэхээс өмнө нас барсан. Одоо бол хагас цагийн дараа Шигацэ хүрэх боломжтой бөгөөд зам эмчид үзүүлэхэд саад болохоо больжээ" гэлээ.

Зам тээвэрлэлт нь ажлын байр бий болгодог байна. Лалин төмөр замыг нээж, ашиглалтад оруулснаар шугамын дагуух шяниудын эдийн засгийн хөгжилд эрч хүчийг бий болгоод зогсохгүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэд шилжүүлэхэд түлхэц болсон юм. Ниинчи хотод байгуулагдсан Лан шяний төмөр замын хамгаалалтын хамтарсан баг орон нутгийн 80 иргэнийг тогтвортой ажиллуулахаар болжээ. "Өмнө нь орлогын гол эх үүсвэр нь кордицепс ухах, энгийн ажил хийх байсан. Энэ жил тэр замын хамгаалагч болохын тулд шалгалтаа өгсөн" хэмээн Лан шяний Жонгда хотоос ирсэн 35 настай Пуба маш их баярлан ярьж "Сард хэдэн мянган юанийн цалинтай болж, би гэрийнхээ ойролцоо ажиллаж гэр бүлээ асарч чадаж байна" гэв.

Зам тээвэрлэлт нь амьдралд дөхөм авчирсан. 2020 оны 11-р сард Эверест уулын бэлд орших Тинри шяний Жакси тосгоны иргэд анх удаа буухиа илгээмж хүлэн авлаа. Хятад улсын хамгийн сүүлийн хурдны замтай болсон Медог шяний Монба суурингийн иргэн Раже онлайнаар худалдаж авсан хөргөгчийг нь гэрт нь хүргэж өгсөнд их баярлажээ.

"Хэдийгээр хөргөгч ховор зүйл биш боловч их хэмжээний барааг Медог шяньд нийлүүлдэггүй байсан бол одоо хурдны замтай болсноор энэ байдал үүрд алга болсон" гэж тэрээр ярив.

Төвөдийн Өөртөө Засах Орны Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн судлаач Даваацэрэн "Төвөд энх тайвнаар чөлөөлөгдөхөөс өмнө зам тээвэрлэлт нь хүн үүрч, мал унаган дээр ачих анхдагч төлөв байдалд байсан нь эдийн засаг, нийгмийн хөгжилд ноцтой саад учруулж байсан гэлээ.

Орчин үеийн хурдацтай зам тээврийн бүтээн байгуулалт нь хүмүүсийн үйлдвэрлэл, амьдралын бүхий л салбарт ашиг тусаа өгч байна.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл