solongonews
Хятад улс хөгшрөлтийн байдалд орж байна
2021-05-17 19:33
Хятад улс хөгшрөлтийн байдалд орж байна

    Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч Фу Линхуй 05-р сарын 17-нд сэтгүүлчийн хүн амын хамгийн сүүлийн үеийн мэдээлэлд хариулахдаа Хятад улс одоогоор хөгшрөлтийн байдалд орж байна гэж мэдээлсэн байна.

Фу Линхуй:

 - Одоогоор нийгэмд ташаа ойлголцол бий болж байгаа бөгөөд Хятад улс гүнзгий хөгшрөлтийн нийгэмд орлоо гэж олон хүн үзэж байна. Чухамдаа олон улсын хамтын нийгэмлэгт ерөнхий ойлголт байдаг: 60-аас дээш насны хүн ам нь нийт хүн амын 10-аас дээш хувийг эзэлсэн бол тухайн улс хөгшрөлтийн нийгэмд шилжсэн байна. 10 - 20 хувийн хооронд байгаа бол хөнгөн зэрэглэлийн хөгшрөлтөд орж, 20 - 30 хувь нь дунд зэргийн хөгшрөлтөд, 30-аас дээш хувь нь хүчтэй хөгшрөлтөд орсон гэж үздэг. Энэх тооллогын дагуу нийт хүн амд 60-аас дээш насны хүн амын эзлэх хувь 18.7 байгаа нь Хятад улс өнөөг хүртэл хөнгөн зэрэглэлийн хөгшрөлтийн байдалтай байгааг харуулж байна. 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл