solongonews
Ли Кэчян Нидерландын ерөнхий сайд Рюттетэй видео уулзалт хийлээ
2022-08-24 11:27
Ли Кэчян Нидерландын ерөнхий сайд Рюттетэй видео уулзалт хийлээ.

Ерөнхий сайд Ли Кэчян 08-р сарын 23-ны үдээс хойш Нидерландын ерөнхий сайд Рюттетэй Жүн Наньхайн Зи Гуангэ ордонд видео уулзалт хийв.

 Ли Кэчян хэлэхдээ: 

- Хятад, Нидерланд бол нээлттэй эдийн засагтай, хамтын ажиллагааны чухал түнш болох юм. Энэ жил Хятад, Нидерландын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Хятад улс, Нидерландын харилцааг хөгжүүлэхийг Хятад улс дээд хэмжээнд чухалчилж байна. Хоёр улсын төрийн тэргүүн нар харилцан баярын цахилгаан илгээв. Хятадын тал Нидерландын талтай хамтаар Хятад Нидерландын нээлттэй, ажил хэрэгч иж бүрэн хамтын ажиллагааны түншийн харилцааг ахиулж, илүү их үр дүнд хүрч, хоёр орны ард түмэнд илүү их ашиг тус хүртэхийг хүсэж байна.

 Ли Кэчян тэмдэглэхдээ: 

- Хятад улс Нидерландтай хамтаар улс төрийн харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, харилцан нөхөн давуу талыг бий болгож, хамтын ажиллагааны нөөц бололцоог ашиглан, яриа хэлцэл, харилцаа холбоогоо эрчимжүүлж, харилцан хүндэтгэн, эрх тэгш байдлыг хадгалан эдийн засаг, худалдаа, зам тээвэр, инновац, цаг агаар өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэх зэрэг салбарт прагматик нээлттэй, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн гүнзгийрүүлж, санал зөрөлдөөнөө зөв зохицуулахад бэлэн байна.  Нидерландаас илүү чанартай хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн Хятадын зах зээлд орж ирэхийг Хятад улс сайшааж, хоёр тал цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайн хийж, хоёр талын шууд нислэгийг нэмэгдүүлэн, боловсон хүчний солилцоо, хамтын ажиллагааг ахиулахад бэлэн байна.

 Ли Кэчян хэлэхдээ:

- Нидерланд бол Европын чухал орон, Хятад, Нидерландын эрүүл харилцаа, хамтын ажиллагаа нь хоёр талдаа ашигтай төдийгүй Хятад, Европын холбооны харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 Рютте хэлэхдээ:

- Нидерланд Хятад хоёр орон онцгой харилцаатай бөгөөд хоёр орны найрамдал тасралтгүй гүнзгийрч байна. Нидерландын тал Хятадын талтай хамтран ажиллаж, хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан худалдаа, зам тээвэр, хөдөө аж ахуй, цаг уурын өөрчлөлтийг зохицуулах зэрэг салбар дахь хоёр талын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлж, боловсон хүчний солилцоог ахиулж, олон салбар дахь хоёр талын болон олон талт яриа хэлцэл, харилцаа холбоог ахиулж, Нидерланд Хятадын харилцааны сайн хөгжлийг ахиулахад бэлэн байна.

Хоёр тал мөн анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал солилцов.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл