Хятад улсын Худалдааны явдлын яамны энэ сарын 13-ны өдөр нийтэлсэн тоо баримтад үзүүлснээр энэ жилийн эхний 11 сард шинээр төлөвлөсөн гадаад худалдааны хөрөнгө оруулалт өнгөрсөн оны мөн үеэс 6 хувиар нэмэгджээ. 11-р сарын бодит хэрэглээний гадаад хөрөнгө мөнгө 93.53 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 1.5 хувиар нэмэгдэв.
Тоо баримтад үзүүлснээр эхний 11 сард дээд мэргэжлийн эдийн засгийн бодит хэрэглээний гадаад хөрөнгө 240.7 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 27.6 хувиар нэмэгдэв. Дээд мэргэжлийн аж үйлдвэрийн бодит хэрэглээний гадаад хөрөнгө 83.43 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.7 хувиар нэмэгдэв. Үүнд: Эм эмнэлгийн үйлдвэр, электрон-мэдээлэл холбооны төхөөрөмж үйлдвэрлэлтийн бодит хэрэглээний гадаад хөрөнгө өнгөрсөн оны мөн үеэс 43.9 хувь, 10.6 хувиар нэмэгдэв. Дээд мэргэжлийн үйлчилгээний салбарын бодит хэрэглээний гадаад хөрөнгө 157.27 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 43.3 хувиар нэмэгдэв.
