Тависан зорилгодоо хүрж сур
2015-12-28 18:21
Зорилготой байна гэдэг сайхан. Харин зорилго таныг нэг газраа байхыг биш үргэлж ямар нэгэн зүйл хийхийг шаардаж байдаг.
Хүн бүхэнд зорилго бий. Нэг нь турахыг хүсэж байхад, нөгөө нь Лондон очихыг хүсдэг, зарим нь амжилттай сургуулиа төгсөхийг хүсдэг. Нэгнийх нь зорилго жижиг бол, нөгөө хүнийг том байх гэх мэт. Гэвч амжилттай урагш явахын тулд эхлээд зорилгоо тодорхойлох, төлөвлөгөө гаргах хэрэгтэй.
1. Зорилгоо зөв тодорхойл
Өөртөө оновчтой зорилго тавих хэрэгтэй. Тийшээ яг тэр сард очно, тэр дэлгүүрээс яг тэр аппаратыг авна, тэр хүнтэй яг тэр газар тэдэн цагаас уулзана гэх мэт. Хамгийн гол нь та яг юу хүсэж байгаагаа майн мэдэж байх болон яг хэзээ энэ ажлыг дуусгах ёстойгоо тодорхойлох чадвартай байх ёстой.

2. Юу хийж чаддагаа бусдад харуул
Хүмүүс таныг “ Чи чадах уу?” гэх мэтээр басах нь олонтаа. Яг энэ үед хүн эргэлзэж эхлэдэг бөгөөд яг үнэндээ харин ч эсрэгээрээ өөрийгөө авъяаслаг, хүчтэй гэдгээ харуулах цаг юм.

3. Зорилготой юу? Тэгвэл түүн лүү мөлхөж оч.
Мөрөөдөл рүүгээ шууд л үсрээд очдог бол сайхан ч хэзээ ч тийм зүйл болохгүй. Оронд нь хүслээ биелүүлэхийн тулд бага багаар алхвал илүү дээр.

4. Үргэлж хөгжиж бай, нэг газраа битгий зогс
Зорилгодоо хүрэхийн тулд танд дусал авъяас хэрэгтэй. Түүнээс гадна бүх төрлийн тал дээр чадвараа хөгжүүлж байх нь чухал. Хүн хөгжих тусам боломжууд ихээр гарч ирдэг учир зүгээр суух зав танд байх ёсгүй.

5. Анхааралтай болон тэвчээртэй байдал бол амжилтын түлхүүр
Таныг зөв замаа сонгох хүртэл таны замд туслах ч хүн байна, хорлох ч хүн байна. Зөв замыг олохын тулд замаасаа хазайлгүйгээр зөвхөн урагшаа тэмүүл.
Зорилгодоо хүрэхийн яг өмнө замаасаа ухрах нь хамгийн тэнэг үйлдэл учир үргэлж аливаа зүйлийн эцсийг хүртэл тэмцэж яваарай.
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
