solongonews
Өв соёлын өнөдийн буухиа
2016-09-13 17:49
Хөвөөт Шар хошууны Монгол бага сургуулийн урлагийн хичээлийн танхимыг зорьж очлоо.

     Энэхүү танхимаас хувьс хөгжмийн аялгуу цуурайлж, нам жим сургуулийн хүрээг шинэ уур амьсгалаар бялхуулж байсан тэр өдөр бол 9-р сарын 6-ны өдөр байсан юм. Хорь гаруй хүүхэд анхаарлаа төвлөрүүлэн хувьс хөгжим сурч, хувьс хөгжмийн орны зэрэглэлийн биет бус соёлын өвийг уламжлан залгамжлагч Урнаа багшийн хичээл ид өрнөж байлаа. Нэгдүгээр ангиас эхлээд тавдугаар ангийн өөр өөр насны өхөөрдөм хөөрхөн хүүхдүүд хөгжмийн утсан дээгүүр хуруу бүжиглүүлэн суралцаж байв.

“Хятад улсын хувьс хөгжмийн уламжлалын суурин”, “Хятад улсын асар аялгуун нутаг” болох Хөвөөт Шар хошууны монгол бага сургууль болон монгол дунд сургууль 2006 оноос эхлэн үндэстний уламжлалт соёл урлагийн хичээл нээжээ. Улмаар морин хуур, бөх барилдаан, хувьс хөгжим зэргийг хичээлийн сургалтын хөтөлбөртөө оруулж, хүүхдэд эх соёлыг нь ойлгуулахын хамт авьяасыг нь хөгжүүлж байна.

   Мөн тухайн өдөр “Өвөр Монголын тал нутгийн соёлын өвийг хамгаалах” өдрийг тохиолдуулан хувьс хөгжмийн орны зэрэглэлийн уламжлагч, Соёлын ордны ажилтан Оюунхуарыг ажиллуулахаар урьсан бөгөөд монгол бага сургуульд хувьс хөгжмийн хичээл оруулж байгаа юм байна. Орны зэрэглэлийн цамын биет бус соёлын өвийн уламжлан залгамжлагч хүндэт багш Доржжавыг урьж цамын залуу уламжлагч нарыг бэлтгэн сургаж байна. Доржжав настан залуу шавь нартаа цамын үүсэл хөгжлийн тухай танилцуулахын зэрэгцээ залуучуудын цамын хөдөлгөөн, арга барилын тал дээр санал зөвлөлгөө өгч байлаа.

Засгийн газар, уран бүтээлч, сургууль байгууллагуудын хичээл зүтгэлээр дамжин Хөвөөт Шар хошууны соёлын өвийг уламжлан хөгжүүлэх ажил амжилттай явагдаж байна. Түүнчлэн Хятад улсын монгол Данжуурыг өвлөсөн дагшин орны нэр хүнд хүртжээ. "Уламжлалт аялгуу асар" нь улсын зэрэглэлийн биет бус соёлын өвийн хамгаалалтын нэрсэд жагссан ба хувьс, асар, цам, цахар хувцас засал, цахар хурим зэрэг нь нэгэнтээ ӨМӨЗО-ны зэрэглэлийн биет бус соёлын өвийн хамгаалалтын нэрсэд бүртгэгдсэн. Монгол үндэстний ясан сийлбэр, хүмүүлийн бууз зэрэг арван дөрвөн төрөл зүйл аймгийн зэрэглэлийн биет бус соёлын өвийн хамгаалалтын нэрсэд мөн бүртгүүлжээ. 2011 онд Соёлын яамнаас Хөвөөт Шар хошууны соёлын ордныг бүх улсын хоёрдугаар зэрэглэлийн Соёлын ордноор тогтоосон байна.

Хичээлийн танхимаас сонсогдох монгол уламжлалт хөгжмийн аялгуу, өргөн талбайд тоглогдох цамын цамнал, улс орны зэрэглэлийн биет бус соёлын өвийн уламжлан залгамжлагчид... Эдгээр нь энэ л нутгийн хөрсөн дээр монгол соёлын өв уламжлал тасралтгүй үргэлжилж байна гэдгийг яруу тод харуулж байлаа.

Зохиогч: УРТНАСТ, БУЯНТ, БАЯРЦЭНГЭЛ
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : Солонго Мэдээллийн Төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл