solongonews
Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюанийг ёслол төгөлдөр үдэн мордуулжээ
2019-03-27 17:13
Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюанийг ёслол төгөлдөр үдэн мордуулжээ.

Дарга Ши Жиньпин 03-р сарын 26-ны өдөр Франц улсын айлчлалаа өндөрлүүлжээ. Парис хотоос мордохын өмнө Ши Жиньпин дарга болон түүний гэргий Пэн Лиюань нар Францын ерөнхийлөгч Макрон болон түүний гэргийн бэлдсэн үдэлтийн ёслолын үйл ажиллагаанд оролцов.

Орон нутгийн цагаар өглөөний 05:00 цагт Ши Жиньпин, Пэн Лиюань нарыг Макрон гэргийн хамт халуун дулаан угтан авч, үдэн мордуулах арга хэмжээ зохион байгуулжээ.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ: - Ноён Ерөнхийлөгч болон түүний гэргийн зохион байгуулсан нарийн зохион байгуулалттай арга хэмжээнүүдэд бид маш их сэтгэл хөдлөлөө. Та бүхний халуун дулаан хүлээн авалт нь Францын ард түмэн Хятадын ард түмэнд найрсаг хандаж буйг бүрэн харуулж, Хятадын ард түмэн, хэвлэл мэдээллийнхэн ихэд анхаарлаа хандуулж магтан сайшааж байна. Энэ удаагийн айлчлал маш амжилттай байсан бөгөөд миний бие Ерөнхийлөгчтэй харилцан зөвшилцөлд хүрч, харилцан итгэлцлээ гүнзгийрүүлэн, Хятад-Франц-Герман-Европын холбоо дөрвөн талт яриа хэлэлцээ хийлээ. Хятад, Франц хоёр улс прагматик хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, айлчлалын үр дүнг хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэжээ.

Макрон хэлсэн үгэндээ: - Францад амжилттай айлчлал хийсэнд дарга танд баяр хүргэж байна. Би тантай хоёр талын харилцаа, олон улсын асуудлаар гүнзгий ярилцсан бөгөөд олон чухал харилцан зөвшилцөлд хүрсэн. Таны айлчлал Франц, Хятад хоёр орны найрсаг харилцаа холбоог ахиулах болно. Бидний удирдамж, урамшууллын дор Франц-Хятадын харилцаа ирээдүйд хөгжиж, шинэ алхам хийнэ гэдэгт итгэж байна гэжээ.

Цэргийн найрал хөгжим дахин нэг удаа хангинан, Ши Жиньпин, Пэн Лиюань нарыг онгоцны буудалд хүргэн өгсөн байна.

Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл