solongonews
Өнөөдөр билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 29
2016-11-28 11:34
2016.11.28 / БИЛГИЙН ТООЛЛЫН 29

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХӨХ БАР ӨДӨРҮс засуулбал: Сүлд тэнэж одно

Наран ургах, шингэх: 08.17-17.10
Барилдлага: Үхэх 
Шүтэн барилдлага: Хурьцахуй 
Суудал: Төмөр

Аргын тооллын 11 сарын 28, Сумъяа гараг. Билгийн тооллын 29, Хонгорцог одтой, хөх бар өдөр. Өдрийн наран 8 цаг 17 минутад мандан, 17 цаг 10 минутад жаргана.

Тухайн өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.

Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, сан тавиулах, угаал үйлдэх, амьлуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, тангарагаа буцаахад сайн.

Золиг гаргах, бомбын үйл, сэтгэлд сэвтэй газар очих, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой.
Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Найруулагч: Э.Туяа
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл