Бүх Хятадын Аж үйлдвэр, худалдааны холбоо саяхан Бээжинд 2022 оны Хятадын шилдэг 500 хувийн аж ахуйн нэгжийн жагсаалтыг нийтэлжээ. JD.com групп, Алибаба (Хятад) ХХК, Хэнли групп ХХК эхний гуравт орсон бөгөөд хувийн таван том аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны орлого бүгд 600 тэрбум юаниас давжээ.
Мөн өдөр Хятадын хувийн хэвшлийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн судалгаа, шинжилгээний тайланг нийтэлж, судалгааны мэдээлнл 2021 оны 01-р сарын 01-нээс 12-р сарын 31 хүртэл явагдана. Тайлангаас үзвэл шилдэг 500 хувийн аж ахуйн нэгжийн босго хэмжээ 26 тэрбум 367 сая юань болж, өмнөх оныхоос 2 тэрбум 866 сая юаниар нэмэгдсэн байна. Шилдэг 500 аж ахуйн нэгжийн 19 нь 300 тэрбум юаниас дээш үйл ажиллагааны орлоготой, 88 компанийн нийт хөрөнгө 100 тэрбум юань давсан байна. Дэлхийн шилдэг 500 аж ахуйн нэгжийн жагсаалтад нийт 28 шилдэг 500 хувийн аж ахуйн нэгж шалгарав.
Энэ жил Бүх Хятадын Аж үйлдвэр худалдааны холбооноос дараалан зохион байгуулж буй томоохон хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдийн судалгааг 24 дэх удаагаа зохион байгуулж байгаа бөгөөд жилийн үйл ажиллагааны орлого нь 500 сая юаниас давсан 8602 аж ахуйн нэгж оролцжээ.
