Хятадын Үндэсний статистикийн газрын тоо баримтаас үзвэл 2016 онд Хятадад 60-аас дээш насны ахмадын тоо 230 саяд хүрч, хүн амын 16.7 хувийг эзэлсэн байна. Эдгээр ахмадын дунд ар гэрээ сахин хоцорсон, үр хүүхэдгүй хүн бараг 100 саяд дөхжээ. Ахмадын тоо нэмэгдэж, асарч харгалзах байгууллага нөөц байж, хүрэлцэхгүй байгаа зэргээс болж зарим том хотын асрамжийн газарт мөнгөө бариад ч ор олдохгүй байна.
Ханжөү хотод амьдардаг 75 настай Жан гуай:
- Хүүхдүүд маань ажил ихтэй байдаг болохоор би олон жил ганцаараа амьдарсан. Гэвч сүүлийн үед биеийн байдал муудсан болохоор асрамжийн газар очиж амьдрахаар шийдсэн. Харин тэнд ор олдохгүй. Одоо хүртэл захиалгаа хэзээ авахыг мэдэхгүй л сууж байна гэж ярьлаа. "Өмнө нь утсаар бүртгүүлсэн боловч 800 дугаарт жагсаж байсан. Тэгээд жилдээ ердөө арав гаруй хүнийг хүлээж авдаг гэнэ. Тэгэхээр би 80 жил хүлээнэ гэсэн үг.” Хятадын Иргэдийн хэргийн яамны бүртгэлээр 2015 онд Хятад улсын үндэсний хэмжээнд өндөр насны асрамжийн газруудад нийт 6 сая 698 мянган ор буюу 1000 ахмад тутамд 30.3 ор ногдож байна. Хэдийгээр таван жилийн өмнөхөөс 70.2 хувиар нэмэгдсэн ч эрэлт хэрэгцээ их хэвээрээ байна. Өндөр насны асрамж дутагдаж байгаа асуудлыг зохицуулахын тулд талууд идэвхтэй зүтгэж байна. Бээжин хот өндөр насны асрамжийн өртөө хэмээх амьдрал ахуйг нь харгалзан дуудлага үйлчилгээ, хоол хүнсний үйлчилгээ, эрүүл мэндийн удирдамж, соёл цэнгээний болон сэтгэл заслын үйлчилгээ зэрэг зургийн төрлийн үндсэн үйлчилгээ үзүүлж, нөхцөл бүрдсэн өртөө нь сэргээн засах эмчилгээ, сэтгэл зүйн зөвлөгөө, хуулийн зөвлөгөө зэрэг үйлчилгээ үзүүлэх юм байна.
Өнгөрсөн жилийн сүүлчээр Хятадын Төрийн Зөвлөлийн Тамгын газар өндөр настны асрамжийн үйлчилгээний зах зээлийг нээлттэй болгох бичиг баримт нийтэлж, өндөр настны асрамжийн байгууллагын зах зээлд орох стандартыг чөлөөлж, хяналт зөвшөөрлийг хялбарчлан зах зээлийн орчинг сайжруулах зэрэг арга хэмжээ авч, 2020 онд өндөр насны асрамжийн үйлчилгээний чанарыг эрс сайжруулан ард олныг сэтгэл ханамжтай болгоно гэж хэллээ. Энэ тухай Хятадын иргэний яам зэрэг байгууллага жилийн эхээр бичиг баримт нийтэлж, өндөр настны асрамжийн үйлчилгээний удирдлагыг өөрчлөн өндөр настны асрамжийн байгууллагын хяналт зөвшөөрлийг хялбарчлах зэрэг арга хэмжээ авсан байна. Эдгээр арга хэмжээ нийгмийн хүчний тус салбарын тоног төхөөрөмж байгуулах, үйлчилгээний салбарт олноороо орохыг дэмжинэ гэж Хятадын засаг захиргааны удирдлагын их сургуулийн Олон нийтийн удирдлагын салбарын профессор Жү Лижя үзэж байна.
Бээжингийн Их Сургуулийн профессор Лү Жехуа:
- Одоо Хятадын ахмад настнуудын 90 хувь нь гэр орондоо буюу хороололд амьдарч байна. Хойшид энэ хоёр аргыг урамшуулан боловсронгуй болгох хэрэгтэй гэж хэлсэн. Тэрээр:
- Ирээдүйн хөгжил, Хятад хүмүүсийн өндөр настны асрамжийн үзэл бодлын талаар гэр орондоо болон хороололд амьдрахыг хэрхэн уялдуулж, чанарыг сайжруулах нь асрамж авахаас илүү чухал асуудал болно. Тухайлбал, Бээжин хот хорооллын настайчуудын асрамжийн төв, гэр орондоо асрамж авах зэрэг төсөл гаргаж, үүнийгээ дараагийн шатны өөрчлөлтийн чухал тал болгох ба энэ нь байгууламжийн асрамж хүртээх ажлын өөрчлөлтөөс илүү хэцүү байх болно гэж хэлсэн байна.
