Сэтгүүлчид саяхан Гаалийн ерөнхий газраас ойлгосноор: Энэ оны эхний таван сард Хятад улсын бараа бүтээгдэхүүний импорт экспортын нийт хэмжээ 17.5 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.3 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 9.95 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.1 хувиар өссөн бол импорт 7.55 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 6.4 хувиар өссөн байна. Энэ он гарснаас хойш Хятад улсын эдийн засгийн үзүүлэлт сэргэж, гадаад худалдааны эерэг эрч хүч үргэлжлэн бэхжив. Тавдугаар сард Хятад улсын импорт экспорт өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар өсч, сарын өсөлтийн хурд улам бүр нэмэгджээ.
Гаалийн статистик мэдээнээс харахад эхний таван сард Хятад улсын ерөнхий худалдаа, боловсруулах худалдаа, баталгаат логистикийн импорт экспортын хэмжээ өссөн байна. Үүнд, ерөнхий худалдааны импорт экспортын хэмжээ 11 триллион 400 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.6 хувиар нэмэгдэж, Хятад улсын гадаад худалдааны нийт үнийн дүнгийн 65.1 хувийг эзэлдэг бол боловсруулах худалдааны импорт экспортын хэмжээ 3.02 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.6 хувиар нэмэгдэж, 17.3 хувийг эзэлдэг. Хятад улсын баталгаат логистикийн импорт, экспортын хэмжээ 2.42 их наяд юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 16.5 хувиар өссөн байна.
Эхний таван сард АСЕАН нь Хятад улсын хамгийн том худалдааны түнш байсан бөгөөд Хятад улс болон АСЕАН-ы хоорондын худалдааны нийт хэмжээ 2.77 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.8 хувиар өссөн нь Хятад улсын нийт гадаад худалдааны үнийн дүнгийн 15.8 хувийг эзэлжээ. Хятад улсын "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж буй орнуудад хийсэн импорт, экспортын нийт хэмжээ 8.31 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 7.2 хувиар өссөн байна.
Гаалийн статистик мэдээллээс харахад экспортын 60 орчим хувийг механик болон цахилгаан бүтээгдэхүүн эзэлж байгаагийн дотор автомат мэдээлэл боловсруулах төхөөрөмж, түүний эд анги, нэгдсэн хэлхээ, автомашины экспорт бас нэмэгдсэн байна. Хятад улс эхний таван сард 5 триллион 870 тэрбум юанийн механик цахилгаан бүтээгдэхүүн экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 7.9 хувиар нэмэгдэж, нийт экспортын үнийн дүнгийн 59 хувийг эзлэв. Үүний дотор автомат мэдээлэл боловсруулах төхөөрөмж болон түүний эд анги нь 554 тэрбум 460 сая юань болсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 9,9 хувиар өсөж, нэгдсэн хэлхээний хэмжээ 444.73 тэрбум юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 25.5 хувиар өссөн бол автомашины борлуулалт 329.7 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 23.8 хуиар өссөн байна. Үүний зэрэгцээ Хятад улсын төмрийн хүдэр, нүүрс, байгалийн хий, шар буурцаг зэрэг томоохон түүхий эдийн импорт ч нэмэгдсэн банйа.
