solongonews
Өвөр Монголын гадагш хүргэсэн цахилгаан эрчим хүчний хэмжээ хурдтай хөгжиж буй
2017-04-06 11:13
Өвөр Монгол орны нийт хэмжээнд гадагш хүргэсэн цахилгааны хэмжээ 2017 оны 1-2 дугаар сарын байдлаар 19.55 тэрбум киловатт цаг буюу өнгөрсөн оны мөн үеэс 10.4 хувиар нэмэгдсэн байна.

     Тодруулбал, Шаньши, Шаньши мужид хүргэсэн цахилгааны хэмжээ нь өнгөрсөн оны мөн үеэс буурсныг эс тооцвол үлдсэн бүх хэсгийн өсөлтийн хурд нь илэрхий нэмэгдсэн байна. Үүнд, Хятад Улсын зүүн хойд бүс нутагт хүргэсэн цахилгааны хэмжээ нь 8.29 тэрбум киловатт цаг байж, өнгөрсөн оны мөн үеэс 12.43 хувиар нэмэгдсэн байна.

Дунд, хойд бүс нутагт хүргэсэн цахилгааны хэмжээ 10.76 тэрбум киловатт цаг ба өнгөрсөн оны мөн үеэс 10.71 хувиар нэмэгдсэн байна. Ниншя оронд хүргэсэн цахилгааны хэмжээ 50 сая киловатт цагт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 6.16 хувиар нэмэгджээ. Шаньши мужид 240 сая киловатт цаг хүргэж, өнгөрсөн оны мөн үеэс 15.75 хувиар буурсан байна. Шаньши мужид хүргэсэн цахилгааны хэмжээ 2 сая киловат цагт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 97.82 хувиар буурсан байна. Мөн Монгол Улсад хүргэсэн цахилгааны хэмжээ 210 сая киловатт цагт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 11.95 хувиар нэмэгдсэн байна.

 

 

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : http://www.northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл