Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын /ДЭМБ/ олон улсын шинжээчдийн баг БНХАУ-ын судлаачидтай хамтран коронавирусын гарал үүслийг тогтоохоор Хятад улсад өнөө өглөө ирсэн байна.
- Манай улс коронавирусын гарал үүслийг тогтооход өндөр ач холбогдол өгч байгаагийн зэрэгцээ Хятад, ДЭМБ-ын хамтын ажиллагааг дэмжиж байна гэж БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний хорооны орлогч дарга Жэн Ишинь өнгөрсөн долоо хоногт болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн.
БНХАУ коронавирусын гарал үүслийг тогтоох, вирусын талаарх мэдээллийг зузаатгахад хоёр талын хамтын ажиллагаа хувь нэмрээ оруулна гэж найдаж байна. Эдгээр нь ирээдүйд дэгдэж болзошгүй шинэ халдварт өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, хяналтад авахад ихээхэн ач холбогдолтой юм.
