
АПЕК-ийн удирдагчдын албан бус XXVI уулзалт 18-нд Папуа Шинэ Гвинейн улсын нийслэл Моресбид болж, Хятад улсын дарга Ши Жиньпин "Цаг үеийн боломжийг алдалгүй Ази-Номхон далайн бүсийг хөгжүүлье" сэдвээр илтгэл тавьж, Ази-Номхон далайн бүс эдийн засгийн даяаршлын аясыг дагаж, бүс нутгийн эдийн засгийн интеграцчиллыг дэмжих зорилт тавин, дэлхий дахины нээлттэй эдийн засгийн чиг хандлагын дагуу Ази-Номхон далайн бүсийн хамтын ажиллагааны нөхцөл бүрдүүлж, улам өндөр түвшинд тогтвортой хөгжихийн төлөө хичээн зүтгэх ёстой гэж онцоллоо.
Хуралд оролцсон эдийн засгийн цогцын удирдагчид “Дижитал ирээдүйг холбож, багтаамжтай өсөлтийг биелүүлье” зэрэг сэдвийн хүрээнд санал солилцон, хамтран ажилласан түүхээ эргэцүүлж, Ази Номхон далайн бүсийн хэтийн төлөвийн асуудлаар зөвшилцжээ.
Ши Жиньпин илтгэлдээ: Бид дэлхий нийтийн нөхцөл байдлыг ойлгож, ирээдүйн чиглэлээ тодорхойлох шаардлагатай.
Нэг. Бүс нутгийн эдийн засгийг интеграцчилж Ази-Номхон далайн бүсийн нээлттэй эдийн засаг байгуулна.
Хоёр. Бүтээлч хөдөлгөгч хүчийг дайчлан, хөгжлийн шинэ хөдөлгөх хүч бэлтгэнэ.
Гурав. Дэд бүтцээр холбох сүлжээг боловсронгуй болгож, багтаамжтай, уялдаатай хөгжинө.
Дөрөв. Түншийн харилцаагаа гүнзгийрүүлж, хамтын өрсөлдөөн сорилтыг хамтдаа зохицуулна гэжээ.
Талууд 2020 оноос хойших АПЕК-ийн хамтын ажиллагааны хэтийн төлөвийг боловсруулан, эдийн засгийн цогцуудад дижитал, инновацийн үр дүнгээ түгээн дэлгэрүүлэх ёстой гэдэгт хуралд оролцсон удирдагчид санал нэгджээ.
