solongonews
Шэньжөү-21 сансрын нисгэгчдийн багийн хэвлэлийн бага хурал Бээжинд болов
2026-08-06 10:13
Шэньжөү-21 сансрын нисгэгчдийн багийн хэвлэлийн бага хурал Бээжинд боллоо.

Шэньжөү-21 сансрын нисгэгчдийн багийн хэвлэлийн бага хурал 8-р сарын 5-ны үдээс хойш Бээжингийн сансрын хотхонд болов. Энэ бол Шэньжөү-21 сансрын нисгэгч Жан Лү, Вү Фэй, Жан Хунжан нар эх дэлхийд буцаж ирээд, тусгаарлалт болон биеийн сувилгаагаа дуусгаснаас хойш хэвлэл мэдээллийнхэн болон олон нийттэй анх удаа уулзаж буй тохиолдол юм.

Шэньжөү-21 багийнхан одоогоор бие болон сэтгэл зүйн байдал сайн байгаа бөгөөд булчингийн хүч чадал, тэсвэр тэвчээр, зүрх судасны үйл ажиллагаа нь нислэгийн өмнөх түвшиндээ эргэн орсон гэж хэвлэлийн бага хурлын үеэр танилцуулав.

Шэньжөү-21 нисэгчтэй сансрын хөлгийг 2025 оны 10-р сарын 31-нд Жючуань хиймэл дагуул хөөргөх төвөөс хөөргөсөн бол уг нислэг нь тойрог замд нэг багийн хамгийн удаан буюу 210 хоног байсан шинэ дээд амжилтыг тогтоосон юм.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл