solongonews
Шинийн гуравнаас Мандал боомт нээгджээ
2017-01-31 20:42
Шинийн гурванаас Мандал боомт нээгджээ.

Цагаан сарын шинийн гурван буюу 1  дүгээр сарын 30-ны өдөр Өвөр Монголын Мандал боомт нээлээ. Боомтын хилийн хамгаалалтын байцаах ангийн 20-иод дарга байлдагчид алтан хилийнхээ албандаа морджээ.

Мандал боомт нь Өвөр Монголын Бугат хотын Дархан Муумянган холбоот хошуунаас Монгол Улсад нэвтэрч байгаа хилийн боомт болно. Энэхүү боомт нь тус хошууны төв Батхаалга суурингаас хойд зүгт 124 км зайд оршиж, Хятад, Монгол хоёр улсын хилийн шугамын 757 номерт баганын байранд оршдог хуурай замын боомт юм. 1992 онд ӨМӨЗО-ны зөвшөөрлөөр боомтоо анх нээсэн бол 2015 онд ХКН-ын төв хорооны зөвшөөрлөөр жилийн турш нээлттэй байх боомт болсон байна.

 

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : www.mgyxw.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл