Хятадын "Жүн Чэ" корпорацын харьяа Далянь хотын галт тэрэгний ХК-ийн зохион бүтээсэн цахилгаан хөдөлгүүртэй CKE-2 загварын 3 цахилгаан галт тэргийг саяхан Узбекстаны талд албан ёсоор хүлээлгэн өгснөөр Хятад улс тус загварын нийт 11 цахилгаан галт тэргийг Узбекстанд нийлүүлэх ажлаа амжилттай биелүүлжээ.
2013 оноос эхлэн Даляний галт тэрэгний ХК урьд хожид Узбекстанд ачаа тээврийн том хүчин чадавх бүхий нийт 22 цахилгаан галт тэрэг нийлүүлсэн байна.

Энэ удаад хүлээлгэн өгсөн CKE-2 загварын галт тэргийг Узбекстаны тал ачаа тээврийн зориулалттай ашиглах юм байна. Энэхүү цахилгаан галт тэрэг цагт 120 к/ц хурдлах чадалтай бөгөөд зорчигч тээврийн хөдөлгүүрт тэрэг болгох зориулалтаар ч ашиглах боломжтой юм байна.
