Баянцагаан багийн малчдын хурга үнэ хүрч байна
2017-06-27 16:08
Баянцагаан багийн малчин айлын хурга өндөр үнээр зарагджээ.
Баруун Үзэмчин хошууны Баянхошуу сумын Баянцагаан багийн малчин Ц.Насанмөнх 6 дугаар сарын 17-ны өдөр 40 хургаа тус хошууны Мэн Хао хүйтэн агуулахад аваачин хурга бүрийг дунджаар 720 юаниар зарсан бол мөн тус багийн малчин Насан-Өлзий 80 хургаа дунджаар 709 юаниар зарсан байна. Энэ нь сүүлийн жилүүдийн хурганы үнийн хувьд маш өндөр үнэд тооцогдох аж.

Зохиогч: А.Түмэннаст
Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Шилийнгол сонин
Дэлгэрэнгүй үзэх
