solongonews
Хятад улсын ногоон хөгжлийн замаар замнах шийдэл хувирашгүй
2022-10-22 11:43
Гадаад харилцааны яам: Хятад улсын ногоон, нүүрсхүчлийн хий багатай, тогтвортой хөгжлийн замаар замнах шийдэл хувиршгүй

 Сүүлийн үед эрчим хүчний хямралд нэрвэгдсэн Европын олон орон нүүрсээ татах, утааг бууруулах үйл явцыг хойшлуулсаар байна. 20-ны өдөр ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь, Хятад улс ногоон болон нүүрсхүчлийн хий бага ялгаруулдаг өөрчлөлтийн үйл явцыг цаашид тууштай баримтлах эсэх талаар хариулснаар:  “Хятад улс ногоон, нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багатай, тогтвортой хөгжлийн замыг тууштай баримталж байна” гэжээ.

 Ван Вэньбинь хэлэхдээ:

- "Хятад улс "хос нүүрстөрөгч"-ийн зорилт дэвшүүлж, дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг хамгийн их хэмжээгээр бууруулж, нүүрстөрөгчийн хийг төвийг сахисан түвшинд хүргэх болно. Сүүлийн 10 жилд ногоон өнгө нь Хятадын эдийн засаг, нийгмийн өндөр чанартай хөгжлийн гэрэлт суурь болж байна.

 Ван Вэньбинь хэлэхдээ “Хятадын нүүрсний хэрэглээний эзлэх хувь 56 хувь хүртэл буурч, түүхэн дэх хамгийн хурдан бууралт болов. Олборгүй эрчим хүч 16.6 хувийг эзэлдэг бөгөөд сэргээгдэх эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь дэлхийн нийт эрчим хүчний гуравны нэгээс илүү буюу 1 тэрбум киловатт давсан мөртөө салхи, нар, ус, биомассын эрчим хүчний суурилагдсан хүчин чадал нь дэлхийн хэмжээнд нэгдүгээрт орж ойн талбай 227 сая га-д хүрч, дэлхийн "ногооруулалт"-ын гол хүч болоод байна. Хятадын эрчим хүчний хэрэглээний жилийн дундаж өсөлт 3 хувьтай байгаа нь эдийн засгийн өсөлтийг 6.5 хувийг дэмжиж байна” гэв.

 Ван Вэньбинь хэлэхдээ “Хятад улс өөрөө ногоон хөгжлийн замыг тууштай баримтлаад зогсохгүй, олон талт цаг агаарын өөрчлөлтийн үйл явцад бүтээлчээр оролцож, Парисын хэлэлцээрийг байгуулж, хүчин төгөлдөр болгон, хэрэгжүүлэхэд түүхэн хувь нэмэр оруулж байна.   Хятад улс цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх өмнөд өмнөд хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлж, хөгжиж буй орнуудад цаг агаарын өөрчлөлтийг даван туулах чадавхыг сайжруулахад чадах бүхнээ хийв. Одоогийн байдлаар Хятад улс 1 тэрбум 200 сая гаруй юанийн хөрөнгө гаргаж, өмнөд өмнөдийн цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх хамтын ажиллагааг өрнүүлж, хөгжиж буй 38 оронтой өмнөд өмнөдийн цаг агаарын өөрчлөлтийн асуудлаарх хамтын ажиллагааны 43 баримт бичигт гарын үсэг зуран, хөгжиж буй 120 гаруй оронд 2000 гаруй цаг агаарын өөрчлөлтийн салбарын мэргэжилтэн ба техникийн ажилтнууд бэлджээ” гэлээ.

Мөн тэрээр "Одоогийн байдлаар дэлхийн цаг агаарын засаглал "КОВИД-19" цар тахал, эдийн засгийн уналт, эрчим хүч, хүнсний хямрал зэргээс үүдэн олон сорилттой тулгарч байна. Зарим улс орны цаг агаарын бодлого хасагдав. Эдгээр улс орнууд хүндрэл бэрхшээлийг аль болох хурдан даван туулж, нүүрстөрөгч багатай ногоон хөгжлийн зөв замдаа эргэн орж, Парисын хэлэлцээрийн зорилтуудыг хамтдаа биелүүлнэ гэдэгт найдаж байна. 

Хятад улс хөгжлийн арга хэлбэрийнхээ ногоон өөрчлөлтийг түргэтгэж, хүн байгалийн зохицон оршихуйг ахиулж, дэлхийн цаг агаарын өөрчлөлтийн засаглалд идэвхтэй оролцож, үзэсгэлэнт Хятад улс, үзэсгэлэнт ертөнцийг байгуулахад илүү их хувь нэмэр оруулна” гэсэн байна.

 

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл