solongonews
“Бүс ба зам” дээд хэмжээний V форум болов
2020-12-01 15:59
“Бүс ба зам” дээд хэмжээний V форум болов

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн захиргаа, Хонконгийн худалдаа хөгжлийн газраас хамтран зохион байгуулсан "Бүс ба зам” дээд хэмжээний V форум 30-нд нээгдэж, дэлхийн олон орны төлөөлөгчид цахимаар “Бизнесийн боломжийг нээж, тогтвортой, уялдан нэгдсэн ирээдүйг хамтаар байгуулъя” уриан дор “бүс ба зам”-ын хөгжлийн боломж, цар тахлын дараа эдийн засгаа хэрхэн сэргээх зэрэг сэдвийн хүрээнд санал бодлоо солилцоно.

Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга Линьжэн Юе-э форумын нээлтэд хэлсэн үгэндээ, “Хонконгт их олон боловсон хүчин байдаг ба банк санхүү, худалдаа, ложистик, хууль эрхзүй болон бусад үйлчилгээний салбар нь бүгд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн болохоор “бүс ба зам”-ын адил бус төслүүдийн эрэлт шаардлагыг хангаж ажиллах бүрэн боломжтой юм. Түүнчлэн харьцангуй боловсронгуй болсон хууль эрхзүй орчин, нээлттэй зах зээл, гааль болон татварын хөнгөлөлттэй бодлого, хөрөнгө мөнгө, мэдээ мэдээлэл зэргийн давуу нөхцөл нь “нэг улс хоёр систем” тогтолцооны хүрээнд Хятад улсын дотор газар болон гадаад зах зээлийг холбох чухал гүүр болсон юм. Хонконг нь мөн олон улсын банк санхүүгийн төв болохын хувьд “бүс ба зам”-ын тогтвортой хөгжилд шаардагдах хөрөнгийн босголт, хамтын ажиллагааг зэрэгт улам их үүрэг гүйцэтгэж болох юм” гэжээ.

Энэ удаагийн форумын үеэр тусгай сэдэвт хэлэлцүүлгүүд зохион байгуулж, технологид суурилан тахалтай тэмцэх, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ногоон банк санхүү, хөрөнгө оруулалт, тусгай мэргэжлийн үйлчилгээ, ухаалаг хот зэрэг салбарын асуудлуудыг авч хэлэлцэх юм.

 

Найруулагч: ,
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл