Жилин их сургуулийн судалгааны багийнхан саяхан эртний шувууны төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс олсон байна. Тус “Changchun dragon”-ны судалгааны явцад нэгэн чухал үр дүнд хүрчээ. Тодруулбал, үлэг гүрвэлийн шүдний хамгийн эртний паалангийн бүтцийг олсон гэнэ. Энэ нь үлэг гүрвэлийн хувьсал хийгээд шүд, идэш, амьдрах орчин гэх мэтийг танин мэдэхэд чухал ач холбогдолтой аж.

“Changchun dragon” бол Жилин их сургуулийн музейн судалгааны багийнхан Хятадын Жилин мужийн төв хэсгээс олж илрүүлсэн нэгэн шинэ төрөл зүйлийн үлэг гүрвэл юм. Бүтэн нэр нь “Petitr Changchun dragon” буюу “Жижиг Чанчүнь луу” бөгөөд биеийн хэмжээ нь маш жижигхэн, урт нь нэг метр орчим.

Энэ нь өнөөг хүртэл бүрэн бүтнээр нь олж илрүүлсэн эртний шувууны төрлийн чулуужсан үлэг гүрвэлийн нэг аж. Түүний араг яс нь бүтэн хадгалагдаж, гадарга нь элэгдээгүй төдийгүй чулуужих явцдаа хэвээ алдаж, өөрчлөгдөөгүй байна.



