solongonews
Хятадтай ажиллах нь боломжуудтай хамт алхаж байна гэсэн үг
2024-03-27 11:09
Хятад улс дэлхийг илүү өндөр түвшний нээлттэй байдлаар холбох болно.

        Хятад улс дэлхийг илүү өндөр түвшний нээлттэй байдлаар холбох болно. Илүү нээлттэй Хятад улс нь дэлхий дахинд хамтаар хожих хамтын ажиллагааны илүү их боломжийг авчирч, дэлхийн өсөлтийг дэмжих тогтвортой хүчин хэвээр байх нь дамжиггүй

         “Хятадаас илүү чухал зах зээл гэж үгүй” “Бид Хятадын зах зээлд гүн гүнзгий оролцож байгаадаа бахархаж байна” “Хятадын зах зээлд эрчимтэй хөгжихийн тулд инноваци чухал”... Сүүлийн үед олон үндэстэн дамнасан компанийн удирдлагууд ирж, Хятадад шинэ дэлгүүр нээж, шинэ бүтээгдэхүүн гаргаж, анхны үзэсгэлэнгээ зохион байгуулж байгаа нь олны анхаарлыг татав. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд Хятадын зах зээлийн хөгжлийн боломжийг өөдрөгөөр харж, Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн нь Хятад улс ихээхэн давуу талтай, гадаадын хөрөнгө оруулалтыг татах өргөн орон зайтайг харуулж байна.

        Энэ он гарснаас хойш Хятадын эдийн засагт эерэг хүчин зүйлс хуримтлагдсаар байна. Хятадын Үндэсний статистикийн газрын саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хоёр сард бүх Хятадын хэмжээнд тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн нэмүү өртөг өмнөх оны мөн үеийнхээс 7 хувиар нэмэгдэж, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 5.5 хувиар нэмэгдсэн байж, аж үйлдвэрийн салбарын хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 9.4 хувиар өсч, барааны импорт, экспортын нийт хэмжээ 8.7 хувиар өссөн байна. Хятадын эдийн засаг боломжийн тоон өсөлтийг хангаад зогсохгүй, чанарын үр дүнтэй сайжруулалтыг ахиулж, тогтвортой, бат бөх үндэс суурьтай мөртөө хөгжил дэвшлийн өргөн орон зайтай болсон.

        Хятад улсын эдийн засгийг тогтворжуулах, нээлттэй байдлыг дэмжих, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зорилгоор хэрэгжүүлж буй цуврал бодлого үр дүнтэй үр дүнд хүрч, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад илүү таатай нөхцөл бүрдүүлсээр байна. Хятадын Худалдааны яамны саяхан нийтэлсэн тоо баримтаас үзвэл, энэ оны эхний хоёр сард бүх Хятадын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 7 мянга 160 аж ахуйн нэгж шинээр байгуулагдаж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 34.9 хувиар өссөн байна. Ашигласан гадаадын хөрөнгийн бодит хэмжээ 215.09 тэрбум юаньд хүрч, үүний 28.27 тэрбум юанийг өндөр технологийн үйлдвэрлэлд ашигласан нь өнгөрсөн оны мөн үеэс 10.1 хувиар өссөн байна. Олон улсын байгууллага, үндэстэн дамнасан компаниудын удирдагчид Хятад улс хамтын ажиллагааны асар их боломжийг бүрдүүлсэн эдийн засаг хэвээр байх болно гэж үзэж байна. Хятад улс хуучин болон шинэ хөдөлгөгч хүчний өөрчлөлтийг түргэтгэж, өндөр чанартай хөгжлийг дэмжих чухал цаг үед байж, хөгжлийн асар их боломжийг агуулдаг. Германы Volkswagen групп гадаад дахь хамгийн том R&D төвөө байгуулж, Schneider Electric хиймэл оюун ухааны инновацийн лаборатори байгуулж, Тесла эрчим хүч хуримтлуулах супер үйлдвэрийн төслийг эхлүүлжээ...

        Хятадтай ажиллах нь боломжуудтай хамт алхаж, Хятадад хөрөнгө оруулалт хийх нь ирээдүйд хөрөнгө оруулалт хийнэ гэсэн үг гэж үндэстэн дамнасан олон компаниуд үздэг.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл