solongonews
Хятад судлаачид усны бохирдол илрүүлэх загас бүтээжээ
2017-04-26 16:42
Хятад судлаачид усны бохирдол илрүүлэх загас бүтээжээ.

Хятадын судлаачид моторгүй бөгөөд загасан робот бүтээжээ. Жэжян их сургуулийн профессор Ли Тефэн:

“Энэ роботыг усан дор усны температур бас далайн давсархаг чанар ба бохирдлыг илрүүлэхэд хэрэглэнэ”

Тэдний бүтээсэн загас 9.3 см урт, 90 грамм бөгөөд цөмдөө цахилгаан хянагчтай. Роботын хэсгүүдийг силикон материалаар хийжээ. Загасны батарей ба хоёр цахилгаан магнетаас бусад хэсгүүд нь тунгалаг. Тунгалаг бас зөөлөн бие нь далайн амьтад ба бусад зүйлсээс хамгаалах зориулалттай аж.

Загас секундэд зургаан см сэлж чадах ба хүчээ авбал 14 см ч болох чадалтай гэжээ. Энэ нь хэмжээ  адил жинхэнэ загасны хурдтай адилхан.

“Бидний дараагийн алхам бол хиймэл булчингийн нөлөөг сайжруулж бас олноор нь үйлдвэрлэх гол техникийг хөгжүүлэх” гэж судалгааны ирээдүйн тухай тайлбарласан байна.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : CNC
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл