solongonews
Бүгд Найрамдах Хондурас Улсын элчин сайдын яам “өрхөө татжээ”
2023-06-12 09:22
Бүгд Найрамдах Хондурас Улсын элчин сайдын яам “өрхөө татжээ”

     Бүгд Найрамдах Хондурас Улсаас Бүгд Найрамдах Хятад Ард Улсад суух элчин сайдын яамны нээлтийн арга хэмжээ 06 дугаар сарын 11-нд Бээжинд болж, Хятад, Хондурас хоёр орны гадаад харилцааны сайд нар хаяг хадах ёслолд оролцжээ. 

Энэ оны 03 дугаар сарын 25-нд Хондурасын Гадаад харилцааны яам мэдэгдэл нийтэлж, Хятадын Тайваньтай “дипломат харилцаагаа цуцална” гэгдээ албан ёсоор мэдэгдсэн бол 26-нд нь БНХАУ, БНХУ “Дипломат харилцаа тогтоох тухай БНХАУ, БНХУ-ын хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурснаар Хондурас нь БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон 182 дахь орон болсон юм. 

   Хоёр орон дипломат харилцаа тогтоосон сүүлийн хоёр сарын гаруйн хугацаанд Хондурасын тал Хятадад суух элчин сайдын яамаа байгуулах ажлыг маш идэвхтэй хийсэн юм. Түүнчлэн тус орны ерөнхийлөгч өдгөө яг Хятад улсад төрийн айлчлал хийж байгаа бөгөөд улс төр, шинжлэх ухаан, технологи, бизнес, соёлын салбарт Хятад улстай хамтарч ажиллах маш чанга сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл