solongonews
Бидний мөрөөдөлд Хятад улс бий
2019-03-21 11:17
Бидний мөрөөдөлд Хятад улс байгаа.

 “Ши Жиньпин дарга бидэнд хариу захидал бичсэнд маш их баярлаж байна. Үнэхээр санаад ормооргүй гэж Ромын Үндэсний сургуулийн ахлах ангийн сурагч Жиованни баярлан ярилаа.

Саяхан тус сургуулийн багш сурагч БНХАУ-ын дарга Ши Жиньпинд захидал бичсэн юм. Тэд захидалдаа хятад хэл сурч байгаа болон ололт амжилтаа бичиж, Хятадын эдийн засаг нийгмийн хурдтай хөгжлийг бахархан гайхширч байгаагаа илэрхийлсэн юм.

Энэ сарын 18-нд эдгээр залуус Ши Жиньпин даргын хариу захидлын хүрээнд идэвхтэй ярилцлага хийсэн бөгөөд тэдний ярианд ирээдүйн тухай сайн сайхан хүсэл мөрөөдөл бялхаж байв.

Ши Жиньпин хариу захидалдаа: 

Та бүхний ирүүлсэн захидлыг хүлээн авлаа. Та бүхэн хятад хэлээр санаа бодлоо сайхан илэрхийлж чадаж байгаад би маш их баяртай байна гэжээ.
Танай сургууль хятад хэлний олон улсын байгалийн шинжлэх ухааны ахлах сургуулийг амжилттай байгуулж, Хятад, Италийн нөхөрсөг хамтын ажиллагааг дэмждэг залуучуудыг бэлтгэн гаргасан. Та бүхэн захидалдаа Күнзийн хичээлийн танхимын төслөөр дамжуулан сурагчид Хятадыг илүү сайн ойлгож, дэлхийн олон соёлын үнэт зүйлсийг олж харах боломжтой болсон гэсэн. Энэ бол та бүхэн хичээл сурлага, дадлагаар дамжуулан олж авсан ололт амжилт юм. Хятад, Итали улсын залуучуудын хооронд үзэл суртал, соёлын солилцоог ахиулж, Хятад, Итали хоёр улсын иргэдийн нөхөрлөлийг ахиулж байгаад чин сэтгэлээсээ талархаж байна. Та бүхнийг шинэ зууны Марко Поло болж, Хятад, Италийн соёлын солилцооны элч болж чадна гэдэгт итгэж байна гэжээ.

Тус сургуулийн захирал Лиалай: - Манай сурагчид энэ хэдэн жил хятад хэлийг маш хичээн суралцсан. Ши Жиньпин даргын хариу захидал тэдний хувьд хамгийн том урам зориг, үнэлгээ болсон гэлээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл