solongonews
Шил нутгийн хөгжлийг хөтөлсөн аж үйлдвэржилтийн их давалгаа
2017-06-21 11:43
Шилийнгол аймгийн аж үйлдвэрийн хөгжлийн хүүрнэл

Өргөн уудам Шилийнгол нутагт нефть, нүүрс, олон төрлийн төмөрлөгийн уурхай элбэг байгаагаас харахад өргөн уудам талын салхи, нарны хурц гэрлийг ч ашиглаад дуусашгүй ховор энерги болж, Шил нутгийн аж үйлдвэрийн хөгжил маш өрнүүн байна.

2003 оны аж ахуйн өөрчлөлтөөс хойш мал аж ахуйн том аймагт аж үйлдвэржилтийн их давалгаа босож аж ахуй багаас том, буурайгаас хүчирхэг зүгт хөгжиж ирсэн юм. 2016 оны сүүлийн тоо бүртгэлээс харахад Шилийнгол аймгийн аж ахуй нэгж 2000 гаруйд хүрч, томоохон хэмжээний аж ахуй нэгж 396 байна. 2016 онд үйлдвэрийн ерөнхий өртөг 100.6 тэрбум юань болжээ. Хамгийн эхний бүтээн байгуулалтын үеийн аж үйлдвэрийн нэмэгдэл өртөг 1 сая юань гаруй л байсан бол 2016 онд 5.4 сая юань болж нэмэгдэв. Энэ тоо баримт нь Шилийнгол аймгийн аж үйлдвэрийн хөгжлийн гэрч болж, түүхэнд өнөд бичигдэв.

1947 онд Шилийнгол аймаг 4000 тонн нүүрсний жижиг уурхайтай байсан бол одоо жилд 20 сая юанийн орлоготой 28 том уурхайтай болж, 2010 оноос хойш нүүрсний гаралт нь 100 сая тонныг давж, Хятад улсын нүүрсний гаралтын чухал орны нэг болсон байна. Сүүлийн жилүүдэд нүүрсийг боловсруулж, үйлдвэрийн аюулгүй байдлын хамгаалалт зэрэг талаар олон янзын арга хэмжээ авчээ. Уг нь нүүрсээ машин, галт тэргээр зөөвөрлөдөг байснаа одоо тус газар нутагт нь нүүрсээ өндөр мэргэжлээр цахилгаан болгон өмнөд орон зүг хүргэх болсон байна. Энэ нь Шил нутгийн нүүрсний аж үйлдвэрийн түүхэн дэх том эргэлт, мөн Хятад улсын нүүрсний аж үйлдвэрийн дэвшил юм.

Шилийнгол аймгийн уурхайн чухал гаралт нь нефть болно.

Гэвч 1991 оныг хүртэл нефть олборлох байгууламжгүй байжээ. “Хуабэйгийн нефтийн Эрээн хот дахь салбар компани” байгуулагдсанаас хойш Шилийнгол аймаг олборлох байгууламжтай болсон байна. Нефтийн нээлт нь хожуу ч олборлолт ихтэй байсан бөгөөд одоо байгаа таван нефтийн аж ахуй нэгжийн нэг жилийн олборлолт нь 1.22 сая тоннд хүрч, Өвөр Монголын хэмжээнд нефтийн олборлолтын 7-оос илүү хувийг эзэлж байна.

Шилийнгол аймаг нь том хотын цахилгаан хангах гол газрын нэг болно.

Юань улсын дээд нийслэлээр дэлхийд танигдсан Шулуун хөх хошуун дахь Шант цахилгааны үйлдвэр нь Бээжин, Тяньжин зэрэг том хотуудыг цахилгаанаар хангадаг. Шилийнгол аймгийн түүхэн дэх цахилгааны үйлдвэрийн хөгжлийг харахад 1954 онд хамгийн анхны цахилгаан үйлдвэрээ байгуулж, цахилгаан гаргах хэмжээ нь цагт зөвхөн 62 мянган kw байсан бол одоогийн байдлаар цагт 10 тэрбум киловатт цахилгаан гаргах хүчин чадалтай болж, 2016 онд цахилгаан гаргалтын хэмжээ цагт 34.2 тэрбум киловаттыг давжээ. Хүйтэн шилийн тал зэрэг газарт том бага салхины цахилгаан станцыг байгуулснаар Хятад улсын салхины цахилгааны үүсгүүрийн чухал суурин болжээ.

Үүнээс гадна Шилийнгол аймагт олон төрлийн төмөрлөгийн уурхайн аж үйлдвэр, мах махан бүтээгдэхүүн боловсруулах аж үйлдвэр ч бий. Шилийнголын аж үйлдвэр нэмэгдэхийг дагаад энерги эрчим хүч, төмөрлөг, барилгын материал, мал тариалангийн бүтээгдэхүүн, химийн аж үйлдвэр болон суурь төхөөрөмж үйлдвэрлэх зэрэг зургаан аж үйлдвэрээр голлон аж үйлдвэрийн эдийн засгийн бүтцийг тасралтгүй дэвшүүлж байна.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл