
Тяньжин хотын эрүүл мэндийн хороо нь Академич Жан Болигийн удирдлаган дор, Хятад болон барууны анагаах ухааны мэргэжилтнүүдийн саналд тулгуурлан, Тяньжинь хотын коронавурсын улмаас хорио цээрийн дэглэмд байгаа эмнэлгийн ажиглагчдад зориулан Хятадын анагаах ухаанаар урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд Хятадын уламжлалт анагаах ухааны үүргийг бүрэн гүйцэд харуулж, хорио цээрийн дэглэмд байгаа эмнэлгийн ажиглагчдын дархлааг сайжруулж байна.

БНХАУ-ын Инженерийн академийн академич Жан Бо Ли хэлжээ. “Хятадын уламжлалт анагаах ухаан омикрон хувилбарын эсрэг сайн үр дүн үзүүлж байна. Хятадын уламжлалт анагаах ухаан омикрон хувилбарын эмчилгээнд илүү их үүрэг гүйцэтгэнэ” гэжээ.
Тэрбээр Тяньжин хотод мягмар гаригт зохион байгуулагдсан Цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын талаарх хэвлэлийн бага хурлын үеэр хэлэхдээ, “Энэ бол бидний өмнөх үеийн эмчилгээнээс олж авсан туршлага юм. Хятадын анагаах ухаан ялангуяа хилийн чанадад хийгдсэн эмчилгээнүүдэд маш сайн үр дүн үзүүлсэн. Эмчилгээ хийхэд өвчтөний халуурах, хоолой өвдөх, ханиалгах зэрэг шинж тэмдэгүүд буурч байсан” гэв.
Тяньжин хотын Уламжлалт Анагаах Ухааны Их Сургуулийн харьяа Нэгдүгээр эмнэлэг өнөөг хүртэл төлөвлөгөөний дагуу 3500 гаруй жор, 7000 гаруй уут эм хуваарилсан байна.
Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээг өвчтөнд хийж эхэлсний дараа эдгэрэх хугацаа богино, вирус дахин эерэг гарах болон өвчин хүндрэх магадлал маш бага байсан бөгөөд үүнээс харахад үр дүн маш сайн байсан байна.
