
Синьхуа агентлагийн мэдээ: 23, 24-нд Сүжөү хотноо Хятад, Япон, Өмнөд Солонгосын Байгаль орчны сайд нарын ХХ хурал боллоо. Хятадын Экологи, байгаль орчны сайд Ли Ганьже, Японы Байгаль орчны сайд Накагава Масахару, Өмнөд Солонгосын Байгаль орчны сайд Ким Фун-Кунг тэргүүтэй төлөөлөгчид хуралд оролцож, Хятад, Япон, Өмнөд Солонгосын Байгаль орчны хамтын ажиллагааны хэтийн төлөв, ирээдүйн хөгжлийг авч хэлэлцэн "Хятад, Япон, Өмнөд Солонгосын Байгаль орчны сайд нарын ХХ хурлын хамтарсан албан мэдээ"-г баталж, гарын үсэг зуржээ.
Ли Ганьже: Өнгөрсөн нэг жил, Хятадын засгийн газар ухагдахуун, төсөл төлөвлөгөө, хуулиар батлах, тогтолцооны өөрчлөлт зэрэг 4 талаар экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт, экологи, байгаль орчныг хамгаалах тухай чухал бодлого боловсруулан тогтоож, экологи, байгаль орчныг хамгаалах талаар бодит ахиц гаргасан гэжээ.
Хурлын дараа болсон хэвлэлийн бага хуралд Ли Ганьже 3 орны ирээдүйн байгаль орчны хамтын ажиллагааны нийтлэг ойлголтыг танилцуулжээ. 1-рт, 3 орны удирдагчдын хурлын үзэл баримтлал, санаачилгыг бүх талаар хэрэгжүүлж, ажилч хэрэгч хамтын ажиллагааг ахиулах. 2-рт, бүс нутаг, дэлхий нийтийн байгаль орчны асуудлыг улам илүү анхаарч, 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн, цаг уурын өөрчлөлтийн "Парисын хэлэлцээр"-ийн хэрэгжилтийг ахиулж, Биологийн олон янз байдлын конвенцын гэрээлэгч орнуудын XV их хурлын бэлтгэл ажил зэрэг талаар солилцоо, хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх. 3-рт, "Хятад, Япон, Өмнөд Солонгос+" Байгаль орчны хамтын ажиллагааны загварыг шинэчилж, улам олон улстай хамт 3 орны хамтын ажиллагааны туршлага, ололт амжилтыг хуваалцан, бүс нутгийн тогтвортой хөгжлийг хамтдаа ахиулна гэжээ.
