solongonews
Амьдралын үнэнээс амилсан зүрхний аялгуу
2019-06-21 11:00
Амьдралын үнэнээс амилсан зүрхний аялгуу

   ӨМӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан зохиосон “Хөдөө шил” киног хүмүүс маш ойр дотно хүлээн авсан байдаг. Нэн ч тус кинод дуулагддаг “Ээжийн минь хөдөө”,  "Ар шилийн домог”, “Зүрхний үндэс”, “Он жилүүд” гэсэн дөрвөн дуу монголчуудын дунд өргөн дэлгэрсэн юм. Өөрчлөлт нээлтээс хойших дөчин жилийн турш мал аж ахуйн орны өөрчлөгдөн хувирсан дүр байдлыг “Хөдөө шил” кинонд харуулсан бол энэхүү дөрвөн дуу хөдөөгийн бор малчдын сэтгэлийн үгийг төлөөлсөн үнэн үгтэй, сэтгэл хөглөсөн сайхан ая хөгжимтэй байдаг .

Энэ дөрвөн дууны хөгжмийн зохиолч Т.Улаанбаатар:

- “Хөдөө шил” кино миний туулж ирсэн амьдралын зураглал болохоор дууны ая нь шулуухан орж ирсэн. Үг нь үнэн, ая нь борогжуун учир хүмүүсийн сэтгэлд илүү татагдсан байх даа. “Ар шилийн домог”-сайн явсан малчин хүн , сайн явсан аав хүн үнэхээр сэтгэлд үгүйлэгддэг. Нийгэм хөгжиж байна, монгол хүний уламжлалт соёл, уугуул чанар дагаад гээгдэж байна. Он жил бүхнийг элээнэ, орчлонд мөнхийн зүйл гэж байхгүй. Гэхдээ энэ сайхан соёлын жолоо нь арай эрт эвхэгдэж байх шиг санагдаж байна.

- Бид нутгийнхаа атга шороо ширхэг чулууг нь эвдэхгүйгээр амьдарчихаж чадаж байна. Миний өвөг дээдсийн, миний аав ээжийн, миний л нутаг сайхан байдаг шүү гэж ярьсан юм.

Хөдөөгийн бор амьдралаар дуу урлагаа сэдэвлэж, малчин ардынхаа сэтгэлийн дууг уран бүтээлдээ дээжлэн явдаг Улаанбаатарт урлагийн нэн өндөр амжилтыг хүсье.

 

Хөгжмийн зохиолч , морин хуурч Т.Улаанбаатар

Ар шилийн домог ”-ийн шүлгийн зохиогч Д.Баатар

“Он жилүүд” , “Зүрхний үндэс” дууг дуулсан Мандалт

“Ээжийн минь хөдөө” дууг дуулсан Содцэцэн

Улаанбаатар захирал Цогжилт , дуучин Мандалтын хамт

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://www.mongolcnr.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл