Хятадын Эрүүл мэндийн үндэсний хорооны мэдээлснээр 09-р сарын 24-ний өдрийн 00:00 цаг хүртэлх байдлаар Хятадын 31 муж, өөртөө засах орон, шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын шинээр нэмэгдсэн коронавирусний тохиолдол 54 болсон гэж нийтэллээ. Үүнд гадаадаас тээвэрлэгдэн орж ирсэн тохиолдол 24 (Үүнд Юүньнань мужид 13, Шанхай хотод 9, Хүбэй мужид 2, Гуандүн мужид 1, Фүжянь мужид 1 тохиолдол бүртгэгдлээ). Улсын дотоодод нийт 30 тохиолдол (Фүжянь мужид 15, Хармөрөн мужид 15) бүртгэгджээ. Нас барсан тохиолдол нэмэгдээгүй, сэжигтэй тохиолдол 1 нэмэгдэв.
09-р сарын 24-ны өдрийн 00:00 цаг хүртэл 31 муж, өөртөө засах орон шууд харьяа хот болон Шиньжяны үйлдвэрлэл бүтээн байгуулалтын корпусын одоогийн байгаа тохиолдол 1009 (биеийн байдал хүнд байгаа өвчтөн 14 хүн бүртгэгджээ) байна. Нийт 95948 болж, сэжигтэй тохиолдол 2 байна. Нийт ойр хавьталтай 1184228 хүнд анагаахын ажиглалт хийж, эмнэлгийн ажиглалтад байгаа нягт хавьталтай хүн 17685 байна.
