
Энэ сарын 19-нд БНСУ-ын нийслэл Сөүл хотын Хуа Чяо дунд сургуулийн нэгэн хичээлийн өрөөнд Өмнөд Солонгосын 17 нэр дэвшигч бичлэг сонсон шалгалт өгч байлаа. Энэ нь Солонгос даяар зохион байгуулагдсан Хятад хэлний түвшин тогтоох шалгалт юм.

Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын Солонгосын асуудал эрхэлсэн товчооны дарга Ли Жинмин хэлэхдээ "2020 оноос хойш "КОВИД-19" цар тахлын нөлөөгөөр Өмнөд Солонгосын иргэдийн Хятад хэлний түвшин тогтоох шалгалтад хамрагдах тоо цөөрсөн. Одоогоор шалгалт өгөх нийт хүний тоо 80 мянга гаруй байгаа юм".
Тэрээр мөн "Шаардлага хангахын тулд нэр дэвшигчид цаасан дээр суурилсан шалгалт өгөх эсвэл онлайн шалгалтыг сонгох боломжтой. Сөүл, Инчон, Сувон, Бусан, Дэжон, Дэгү, Гванжу, Жонжү, Чежү болон бусад хотод 50 гаруй шалгалтын төв нээгдсэн" гэв.

Нэр дэвшигч 24 настай Ань Жаошуан шалгалтын өрөөнд орохын өмнө бага сургуулиасаа эхлэн Хятад хэл сурсан тухайгаа сэтгүүлчдэд ярьжээ. Би Хятад хэлийг их сонирхолтой гэж боддог. Сургуулиа төгсөөд Солонгос сургуульд Хятад хэлний багш болно гэж найдаж байна гэв.

29 настай нэр дэвшигч Жинь Жиньхуань Хятадын нэгэн компанийн тоглоомын салбарт ажилладаг. Одоо цар тахлын улмаас Өмнөд Солонгост амьдарч алсаас ажиллаж байна. Тэрээр "Хятад хэлийг 10 гаруй жил судалж, эхэндээ дөнгөж сурдаг байснаа сүүлдээ Хятадын соёлд дуртай болсон. Хятад хэл сурсан нь Хятад найз нөхөдтэй болох боломжийг олгосон төдийгүй ажил хөдөлмөр эрхлэхэд ихээхэн тус болсон. Их сургуулийн ангийнхантайгаа харьцуулахад би илүү олон ажлын байр олж чадна" гэв.

Нэр дэвшигч 24 настай Жинь Сүши "Би бага дунд сургуулийн эхний жилээс Хятад хэл сурч эхэлсэн. Би Хятадад их сургуульд суралцахыг хүссэн учраас Жэжян мужийн Нинбө хотод очин суралцсан. Одоо Шанхайн Жяотун их сургуульд Хятадын бизнесийн чиглэлээр суралцаж байна" гэв.

БНСУ-ын Сөүл Хуачяо дунд сургуулийн захирал Юй Жышэн "Сөүлийн Хуачяо дунд сургууль дээр болсон шалгалтад 100 гаруй хүн оролцсон байна. Нэгдүгээр сард нэг удаа хийж дууссан. Тухайн үед шалгалтыын 3 өрөө гаргасан. Энэ удаад шалгалтын 4 өрөө 1 компьютерын өрөөтэй боллоо. Энэ жилийн хувьд сард нэг удаа шалгалт авахаар болсон" гэлээ.
Тэрээр мөн "Цар тахлын үед шалгалтын өрөөний аюулгүй байдлыг хангахын тулд сургууль Хятад хэлний түвшин тогтоох шалгалтын Солонгосын асуудал эрхэлсэн товчоотой хамтран шалгалтын өрөөг урьдчилан зохион байгуулж, нэр дэвшигчдийн өрөөнд орох замыг төлөвлөн, хуваалт, термометр, ариутгах хэрэгсэл зэрэг урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж зэргийг ашиглан цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлыг сайтар хийж байгаа юм" гэлээ.

Ли Жинмин хэлэхдээ "1993 онд БНСУ-д Хятад хэлний түвшин тогтоох шалгалт хэрэгжиж эхэлснээс хойш шалгалт өгөх хүмүүсийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, эхний ээлжид 400 гаруй хүн байсан бол 2014 онд 100 мянга гаруй хүн болсон. Хятад хэлний түвшин тогтоох шалгалтыг өргөнөөр ашигладаг бөгөөд зарим их дээд сургуульд элсэх, төгсөх, аж ахуйн нэгж, байгууллагын боловсон хүчнийг сонгон шалгаруулж, ахиулах, Хятадад суралцаж буй гадаад оюутнуудын Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдах зэрэгт чухал шалгуур болж байгаа юм. Өмнөд Солонгос, Хятад улс ойрын хөрш, 1992 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр орны эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын салбарын солилцоо маш идэвхтэй явагдаж байна. Цаашид Солонгост төрөл бүрийн чиглэлээр Хятад хэлний мэргэжлийн ур чадвар эзэмшсэн авьяастнуудын эрэлт нэмэгдэж, Хятад хэл сурах хүмүүсийн тоо улам нэмэгдэнэ гэж бодож байна" гэлээ.

