solongonews
Гурван үндсэн шугамыг баримталж, чинээлэг нийгмийг бүтээнэ
2016-12-14 21:16
Гурван үндсэн шугамыг баримталж, чинээлэг нийгмийг бүтээнэ

Арван нэгдүгээр сарын 26-ны өдөр ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Намын Төлөөлөгчдийн Их Хурал Хөххотод амжилттай болж өндөрлөсөн. Энэ үеэр ӨМӨЗО-ны дараагийн 5 жилийн хөгжлийн төлөвлөлт бичигдэж, хөгжлийн зорилго тодорхой болсон юм.

ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Намын Төлөөлөгчдийн Их Хурлаар олон удаа дурдагдсан үгийн хувьд хөгжил, экологи, иргэдийн амьдралын гурван үндсэн шугамыг сахих нь ажлын тайлангийн хамгийн чухал нь байсан бөгөөд Төлөөлөгчдийн Их Хурлын үеэр ярилцах чухал сэдэв болжээ.

“Гурван үндсэн шугамын үндсэн шаардлага нь ажлаа өрнүүлэх үндсэн шугам болох төдийгүй Өвөр Монголын амьжиргааны шугам болж, мөн үндэстнүүд ард иргэдийн аз жаргалын шугам болно” гэж намын төлөөлөгч, ХКН-ын Алшаааймгийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Бү Ган хэллээ.

“Гурван үндсэн шугамыг сахих нь Өвөр Монголын дараагийн 5 жилийн хөгжилд зайлшгүй баримтлах тэргүүн чухал зарчим болно”. “Гурван үндсэн шугамыг сахих нь ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны хөгжлийн асуудалд дээд хэмжээгээр хянуур болгоомжтой, тууштай байхыг дурджээ”. Мөн “Гурван хорио шугамыг сахих нь зорилгоо биелүүлэхийг батлах суурь үндэс мөн бөгөөд зайлшгүй чанд баримталж, эрс сахих хэрэгтэй” зэрэг гурван үндсэн шугамыг сахих асуудлын эргэн тойронд төлөөлөгчид чөлөөтэй ярилцсан байна.

Тайланд дурдсанаар хөгжил нь бүхий л асуудлыг шийдвэрлэх зангилаа мөн. Экологи нь Өвөр Монголын хариуцлага болон нөөц хүч, аз жаргалтай амар амгалан байх нь ард түмний сэтгэлийн хандлага мөн. ХКН-ын ӨМӨЗО-ны хорооны Намын Төлөөлөгчдийн IX Их Хурлаас хойш Өвөр Монголын экологийн хөгжил тогтвортой байгаагийн зэрэгцээ ахин дэвшиж, экологийн орчин үргэлжлэн сайжирч, иргэдийн амьжиргааны баталгаа нэмэгдэв. Өвөр Монголын хөгжлийн бүхэл цогц илүү сайжирч, экологийн гол төсөл сайн хэрэгжиж, ой шугуйн бүрхцийн хэмжээ болон нутаг бэлчээрийн ургамлын бүрхэц “Хосоор нэмэгдэж”, цөлжсөн , элсжсэн газар шороо “Хосоор багасаж”, экологийн аюулгүй хамгаалалтын бүтээн байгуулалт илэрхий өгөөжтэй байна. Хот хөдөөгийн суурин иргэдийн орлогын нэмэгдлийн хэмжээ эдийн засгийн нэмэгдлийн хэмжээнээс их болж, энэ жил тус тус 33000, 11000 юанийг давж, хот хөдөөгийн хөдөлмөр эрхлэлт үргэлжлэн нэмэгдэж, ядуурал их хэмжээгээр буурсан.

Дараагийн 5 жил нь чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах шийдвэрлэх чанартай шат үе мөн. Өвөр Монголын хөгжлийн тухай төвийн стратегийн бодлогын төлөвлөлтийг хэрэгжүүлэх, улсын умардын үзэсгэлэнт орныг бүтээн байгуулах зангилаа цаг хугацаа мөн.

Намын Төлөөлөгчдийн Их Хурлын тайланд хөгжил, экологи, ардын амьдралын гурван үндсэн шугамыг бат сахих нь орчин үеийн Өвөр Монголыг бүтээн байгуулах үндсэн шаардлага мөн гэж дурджээ.

 “Тайланд гурван үндсэн шугамыг давж болохгүй гэж онцолж, Өвөр Монгол хөгжлөө хурдасгах, экологийг хамгаалалт, ард түмний амьдралыг сайжруулах чанд төлөвлөлт болон тулгам баримтлалыг улам дээшлүүлэв” гэж намын төлөөлөгч, Өвөр Монголын Их Сургуулийн намын дарга Зү Бинвэнь хэлжээ.

Тайлангаас үзэхэд гурван үндсэн шугамын үндсэн шаардлага нь бидэнд сайн чанарыг таниулав.

- Хөгжлийн үндсэн шугамыг сахихад эдийн засгийн бүтээн байгуулалтаар гол болгохыг баримталж, эдийн засгийн нэмэгдлийн үндсэн шугамаас доор байлгаж болохгүй.

Хөгжлийг хурдасгах цэг хаана байна вэ? Тайланд эрэлтийн талын бүтцийн чанартай өөрчлөлтөөр гол шижим болгож, хэлбэрийг өөрчлөн шинэчлэх гол чиглэл болгож, Хятад улсын чухал энергийн бааз, шинэ маягийн химийн аж үйлдвэрийн бааз, өнгөт төмөрлөгийн үйлдвэрлэлийн бааз, бохирдолгүй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн бааз, стратегийн бодлогын чанартай шинээр хөгжүүлсэн бизнесийн бааз болон Хятад улсын дотоод гадаадад нэр нөлөө бүхий аялал жуулчлалын орныг байгуулахаар чухал гар орох ажлаа болгоно. Хөгжлийн арга хэлбэр, хөдөлгөх чадварыг эрчимтэй өөрчлөн, чанартай, үр өгөөжтэй, шилдэг бүтэцтэй, нөөц хүч төгөлдөр давуу талаа бүрэн гүйцэд харуулсан хөгжлийн шинэ замыг хичээн биелүүлнэ гэж дурдсан.

- Экологийн үндсэн шугамыг сахихад үзэсгэлэнт сайхан, өрнүүн хөгжлийг хамтад нь биелүүлэхийг баримталж, байгаль орчныг бохирдуулж, нөөц баялгийг сүйтгэхээр өртөг болгохоор эдийн засгийн түр цагийн нэмэгдлийг сольж болохгүй.

Экологийн орчныг хамгаалах цэг хаана байна вэ ? Бохирдолгүй хөгжлийг бүх талаар ахиулж, нүдний цөцгий мэт экологийн орчныг хамгаалж, экологийн орчныг амь настайгаа адил бодож, улсын умардын чухал экологийн аюулгүйн хамгаалалтыг цааш бэхжүүлэх хэрэгтэй. Экологийн нөхөн сэргээлт болон байгаль орчны хамгаалалтыг ахиулах хэрэгтэй. Нөөц баялгийг хэмнэх болон байгаль орчныг хамгаалах орон зайн байршлыг бүрдүүлэх хэрэгтэй.

- Ард иргэдийн амьдралын үндсэн шугамыг сахихад ард иргэдийг чинээлэг болгож, Өвөр Монголыг хүчирхэгжүүлэхийг нэгэн зэрэг баримталж, ард иргэдийг чинээлэг болгохыг тэргүүнд тавьж, бүх талаар чинээлэг болох замд хүнд байгаа олон түмнээс нэгийг ч орхигдуулж болохгүй.

Иргэдийн аз жаргалыг нэмэгдүүлэх цэг хаана байна вэ? Ард иргэдээр гол болгох хөгжлийн бодлогыг ямагт бий болгон дадлагажуулан, ядуурлыг бууруулах гарцын эцсийн ялалтыг олж, хөдөлмөр эрхлэлтийн орлогын нэмэгдлийг ахиулж, нийгмийн баталгааны системийг төгөлдөржүүлж, ард иргэдэд хүрсэн боловсролыг дэлгэрүүлж, ард түмний эрүүл мэндийн түвшинг дээшлүүлж, илүү өндөр түвшинтэй амар амгалан Өвөр Монголыг бий болгох хэрэгтэй.

 “Үндсэн шугам тодорхой, асуудлаар удирдамж болгохыг баримталж, чинээлэг нийгмийг бүх талаар байгуулахад шийдвэрлэх шаардлагатай асуудлыг гүнзгий тодорхойлон өгүүлжээ. Хэлбэрийг өөрчлөн хөгжүүлэх, экологийн орчныг хамгаалах, ард иргэдийн амьдралыг батлах зэрэг талд хандан хэрэгжүүлж болохуйц арга хэмжээг дурджээ” гэж Намын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч, ХКН-ын Шилийнгол аймгийн орлогч нарийн бичгийн дарга Ү Гүөдүн хэлжээ.

Намын төлөөлөгч, ӨМӨЗО-ны Иргэний явдлын танхимын дарга Лан Эньхунь, ӨЗО-ны Иргэдийн явдлын системийнхэн өмнөх ажлын бааздаа шаардлага ёсоор үндсэн амьжиргааны баталгаа хүртэж байгаа өрхөд туслах, ахмадын халамжийн үйлчилгээ, дүүрэг хорооны ерөнхий төлөвлөлт зэрэг   ажлыг илүү сайн хийж, хамтдаа байгуулж, хамтдаа ашиглах чинээлэг нийгмийг байгуулахад идэвх хувь нэмэр үзүүлнэ гэжээ.

 “Хөгжлийн үндсэн шугам, экологийн үндсэн шугам, иргэдийн амьдралын үндсэн шугамын нэгийг ч дутааж болохгүй. Энэ нь шинэ гараа болно. Малчин тариачин ирээдүйд илүү сайн сайхан амьдрах болно!” гэж үндсэн шатнаас ирсэн намын төлөөлөгч, Урадын дунд хошууны Баян-Улаан сумын Сангийн Далай багийн Намын дарга Хас-Уул итгэл дүүрэн хэлж байлаа.

 “Баян хүчирхэг Өвөр Монгол үнэхээр Хятад улсын умард оронд сүндэрлэх болно”, “Өвөр Монголын тэнгэрийг илүү цэлмэг, уулыг ногоон, агаарыг цэвэр, ард түмнийг баяр баясгалантай болгоно”, “Ард түмнээ ямагт бодож, Өвөр Монголыг эв нэгдэлтэй, аз жаргалтай сайн сайхан гэр орон болгон бүтээн байгуулна” гэж Ли Жихэн дарга Намын Төлөөлөгчдийн Их Хурлын ажлын тайландаа дурджээ.

 Шинэ гараан дээр Өвөр Монголын ард олны хүнд хүсэл найдлага болон сайн сайхан амьдралын хүсэл мөрөөдлийг ачаалж, гурван үндсэн шугамыг эрс сахиж, Өвөр Монгол чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах, Хятад улсын умардын үзэсгэлэнт орноо илүү үзэсгэлэнтэй болгон бүтээн байгуулах зорилгодоо хүрэхээр итгэл дүүрэн урагшлах болно.

 

 

Найруулагч: HUUDUUT
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл