solongonews
Сайхандаваагийн ойжуулагчид “Эх дэлхийн хамгаалагч” дээд шагналын эзнээр тодров
2017-12-07 11:19
Гурван үеийн хүмүүс хагас зууны туршид хичээн зүтгэж, халцгай нүцгэн элсэрхэг газар байсан Сайхандавааг цэнгэг ус, хөхөмдөг уул болгон хувиргаж дэлхий нийтэд үнэлэгдэв.

 НҮБ-ын Байгаль орчны газрын мэдээлснээр энэ сарын 05-нд Хятад улсын Сайхандаваагийн ойжуулагчид 2017 оны НҮБ-ын Байгаль орчныг хамгаалах “Эх дэлхийн хамгаалагч” дээд шагналын эзэн болсон байна.

Сайхандаваа бол манай улсын Хэбей мужийн хойд бүсэд байрладаг. Талбай нь 93 мянган га. Эртнээс нааш хэтэрхий их мод тайран сүйтгэснээс болж, газар нутаг нь цөлжиж, байнга шороон шуурга дэгддэг байжээ. 1962 онд хэдэн зуун ойжуулагч энд мод тарьж ойжуулах ажилд оролцон, гурван үеийн хүмүүсийн шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд ойн бүрхэвчийн хэмжээ 11.4% байсан нь 80% болон нэмэгдэв. Одоогийн байдлаар ой модууд Бээжин, Тяньжиньд 137 сая куб метрийн цэвэр ус хангахын зэрэгцээ 545 мянган тонн хүчилтөрөгч ялгаруулж байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://mn.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл