solongonews
“Анар боловсорлоо”
2018-08-13 16:55
“Анар боловсорлоо”

Хувьсгалын эв нэгдлийн яруу уянга

70 гаруй жилийн өмнө нэг хэсэг цөөн тоот үндэстний хувьсгалын гал халуун сэтгэлгээтэй залуучууд үндэстний чөлөөлөлтийн төлөө дөрвөн зүг найман зовхисоос Янь Ань үндэстний албан ажилчдын дээд сургуульд цуглав.

Тайлбарлагч: Та бүхэн энд ирээ. Анарын модыг үзэхгүй юу?

Сурагчид: Хаана байна? Үзье, үзье.

Тэд анарын модыг сонирхцгоожээ…

15 дахь удаагийн Хятад·Өвөр Монголын Тал нутгийн соёлын наадамд сонгогдсон шилдэг жүжиг “Анар боловсорлоо” үндэстний дуулалт жүжиг 08-р сарын 11, 12-ны үдэш Өвөр Монголын Үндэстний урлаг жүжгийн хүрээлэнд тоглогджээ.

“Анар боловсорлоо” үндэстний дуулалт жүжгийг Ордос хотын Отогийн өмнөд хошууны Засгийн газар, Өвөр Монголын Тал Нутгийн Соёлыг Хамгаалан Хөгжүүлэх суурингийн нийгэмлэг хамтран зохион байгуулж, Отогийн өмнөд хошууны Улаанмөчирийн гишүүд тоглов.

Жүжиг нь Ордос ардын дуу, хувьсгалт дуу, Америкийн сонгодог хөгжим зэрэг олон  урлагийн хэлбэр, Янь Ань үндэстний албан ажилчдын дээд сургуулийн сурагчид тухайн газрын ард иргэдтэй харилцан ойлголцож, харилцан туслалцаж хамтдаа тэмцсэн түүхээр дамжуулан, “Анарын үр нягт бөөгнөрнө. Үндэстний эв нэгдэл яг л анарын үр мэт” гэх үндэстний эв нэгдлийн үзэл санааг бүрэн гүйцэд харуулж, Янь Ань үндэстний албан ажилчдын дээд сургууль ӨМӨЗО байгуулагдахад үзүүлсэн маш том хувь нэмрийг бүх талаар харуулж, Улаанхүү даргын гэрэл гэгээтэй дүрийг харуулжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : Өвөр Монглын өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл