solongonews
Ажлын байрны зар
2016-08-18 23:34
2016 оны ажлын байрны зар

Өвөр Монголын Интернэт сүлжээний мэдээллийн төв, Хятадын Монгол хэлний интернэт сүлжээний мэдээллийн сайт, Солонго Мэдээллийн төв, Өвөр Монголын Да Цао Юань медиа ХХК

2016 оны ажлын байрны зар

 

Хэвлэл мэдээллийн ажлын шаардлагаар, олон нийтэд хандан ажлын байрны зарыг нийтэлж байна.

Нэг. Ажлын байр, элсүүлэх хүний тоо, шаардлага

Ажлын байр, элсүүлэх хүний тоо

Нийт 17 хүн элсүүлнэ. Үүнд, Өвөр Монголын Интернэт сүлжээний мэдээллийн төв web дизайнер 1 хүн, Хятадын Монгол хэлний интернэт сүлжээний мэдээллийн сайт Монгол хэлний редактор 5 хүн, Солонго мэдээллийн төв Орос хэлний редактор 4, АПП редактор 2, Өвөр Монголын Да Цао Юань медиа ХХК Хятад хэлний редактор 5 хүнийг тус тус гэрээт ажилтнаар элсүүлнэ. Редактор албан ёсоор ажилтан болсны дараа, ажлын шаардлагаар бусад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд редактораар ажиллах боломжтой.

2. Тавигдах шаардлага:

Нийтлэг шаардлага

- Хэвлэл мэдээллийн ажилд сонирхолтой, намын бодлого зохицуулалт, чиг хандлагыг мөрддөг. Хуулийг баримталдаг, эрүүл чийрэг байх.
- Ажлын байранд тавигдах шаардлагын хувьд боловсролын түвшин, мэргэжлийн дипломтой байх.

Бодит шаардлага  

Өвөр Монголын Интернэт сүлжээний мэдээллийн төв web дизайнерын ажлын байранд тавигдах шаардлага
- Уран зургийн мэргэжлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлтэй байх
- 35 наснаас доош(1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн байх)
- Шинийг санаачлан, төлөвлөж төсөвлөх чадвартай байх, мэргэжлийн суурь сайн, уран зургийн мэдрэмж болон зургаар илэрхийлэх чадвар илүү сайн байх.
- Хэвлэл мэдээллийн газар мэргэжлээрээ ажиллаж байсан хүн давуу эрхтэй. Photoshop, dreamweaver зэрэг программ дээр чөлөөтэй ажиллаж чадах, Вэб designer, flash, H5-г ашиглаж чаддаг байх.

Хятадын Монгол хэлний интернэт сүлжээний мэдээллийн сайт Монгол хэлний редакторын ажлын байранд тавигдах шаардлага

- Монгол хэлний чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэглэлтэй байх.
- 45 наснаас доош(1971оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн)
- Шөнийн ээлжид ажиллах учир холбогдох ажлын туршлагатай хүмүүс давуу эрхтэй.

Солонго Мэдээллийн төвийн Орос хэлний редакторын ажлын байранд тавигдах шаардлага

 - Орос хэлний чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлтэй байх(Монгол, Хятад хэлээр чөлөөтэй ярьж чадах)
- 35 наснаас доош(1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн)
- Орос хэлээр чөлөөтэй ярьж илтгэх чадвартай, мөн компютерийн холбогдох мэдлэгтэй байх.
- Улс төрийн үзэл баримтлал чанд, нам болон улсын бодлого зохицуулалтыг сайн мэддэг, бичих, найруулах, ярьж илтгэх чадвар сайн байх.

- Заавал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн байх.

Солонго Мэдээллийн төвийн АPP редакторын ажлын байранд тавигдах шаардлага

- Монгол хэл уран зохиолын чиглэлээр бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлтэй байх

- 35 наснаас доош(1981 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн)

- Кирил, монгол бичиг, хятад хэл, компютерийн холбогдох мэдлэгээр мэргэшсэн байх.

- Улс төрийн ойлголт, ялгаж салгах чадвартай байх. Нам засгийн бодлого зохицуулалт, чиг хандлагыг мөрддөг, бичих чадвар болон илтгэх чадвар сайтай байх.

- Заавал Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн байх.

 

Да Цао Юань медиа ХХК Хятад хэлний редакторын ажлын байрны тавигдах шаардлага

- Нийгмийн шинжлэх ухаан, соёлын салбарын бакалавр буюу түүнээс дээш зэрэглэлтэй байх

- 45 наснаас доош (1971 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш төрсөн)

- Шөнийн ээлжид ажиллах учир холбогдох ажлын туршлагатай хүмүүс давуу эрхтэй.

3. Доорх шалтгаанаас элсэлт авахгүй болно

- Цэргийн алба хааж байгаа хүн, коллеж, бакалавр, магистр цол горилж байгаа хүмүүс (2016 онд төгссөн хүмүүс хамрагдах боломжтой)

- Гэмт хэрэгт холбогдсон болон гэмт хэргээс болж албан тушаалаасаа огцорсон хүмүүс, төрийн албан хаагч гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн хяналтын хугацаа дуусаагүй байх

Хоёр. Сонгон шалгаруулалт

- Бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн хоёр хэлбэрээр авах.

Гурав. Бичгийн шалгалт болон ярилцлага

1. Тухайн мэргэжлийн чиглэлээр бичгийн шалгалт болон ярилцлага Бичгийн шалгалт болон ярилцлага нь тус бүр 100 хувьтай. Бичгийн шалгалт нь хаалттай арга хэлбэрээр явагдана.

Бичгийн шалгалт үеэр Монгол хэлний редакторын ажлын байрны шалгалтыг заавал монголоор бичсэн байх шаардлагатай. Орос хэлний редакторын ажлын байрны шалгалтыг хятад, монгол болон орос хэлээр хариулан бичих шаардлагатай. AПП-ийн редакторын ажлын байрны шалгалтыг хятад, монгол, кирилээр хариулан бичих шаардлагатай. Бусад ажлын байрны шалгалтыг заавал хятад хэлээр хариулан бичих шаардлагатай.

Ярилцлагад, Монгол хэлний редакторын ажлын байр болон AПП-ийн редакторын ажлын байрны шалгалтыг монголоор хариулах шаардлагатай. Бусад ажлын байранд заавал хятад хэлээр хариулах шаардлагатай.

2. Шалгалтын агуулга

Тухайн мэргэжлийн чиглэлээр бичгийн шалгалтад холбогдох мэргэжлийн үндсэн мэдлэг болон бодит хэрэглээнд хэрхэн ашиглах тухай шалгана. Ярилцлагад ерөнхий мэдлэг, анализ шинжилгээ хийх чадвар, илтгэх чадварыг шалгана.

3. Дүн бодох

Бичгийн шалгалтын дүн 50 хувь, ярилцлага 50 хувийг эзэлнэ. Тухайлбал, шалгалтын ерөнхий дүн=бичгийн шалгалт× 50% + ярилцлагын дүн × 50%.

Шалгалтын дүнг нийтлэх цаг хугацаа, газрыг тухайн үед мэдэгдэнэ. Иймээс шалгалт өгсөн хүмүүс Өвөр Монголын Интернэт сүлжээний мэдээллийн сайт, Хятадын Монгол хэлний интернэт сүлжээний мэдээллийн сайт, Солонго Мэдээллийн сайт, Өвөр Монголын Да Цао Юань мэдээллийн сайтад анхаарлаа хандуулаарай.

Дөрөв. Бүртгүүлэх болон хянан шалгах

- Бүртгүүлэхдээ И-майл хаягаар орж бүртгүүлнэ. Өвөр Монголын Интернэт сүлжээний мэдээллийн сайт (www.nmgnews.com.cn , Хятадын Монгол хэлний интернэт сүлжээний мэдээллийн сайт (www.mgyxw.net), Солонго Мэдээллийн сайт  ( www.solongonews.mn)зэрэг сайтуудаас “ажлын байранд бүртгүүлэх хүснэгт”-ийг татаж, өөрийн бодит байдлаа үнэн зөв бодитой бөглөх хэрэгтэй. Тухайн хүний хамгийн сүүлийн үеийн 2х2 хэмжээний зураг(jpg хувилбар, зургийн их багын хэмжээ нь 20KB-ээс бага байх шаардлагатай)

- Хүснэгтийг бөглөсний дараа электрон хувилбарыг өгөгдсөн И-майл хаягаар явуулна.

- Хүснэгтийг И-майл хаягаар явуулснаас хойш 24 цагийн дотор И-майл хэлбэрээр тухайн хүнд хариуг нь өгнө. Иймээс та И-майл хаягаа үргэлж шалгаж байгаарай. Хүснэгтийг бөглөж шалгуулах эрхээ авсны дараа дахин өөрчлөн засах боломжгүй.

- Шалгуулах эрхээ авсны дараа хүснэгтээ цаасан хэлбэрээр хувилж гаргах, иргэний үнэмлэх, дипломын эх хувилбар болон хуулбар, хамгийн сүүлийн үеийн 2х2 хэмжээний зураг нэг хувь авч ирэн хоёр дахь шатны шалгалтад бүртгүүлж, шалгуулах эрхийн үнэмлэхээ авна.

- Бүртгэлийн хураамж 50 юань.

- 2016 онд төгссөн бол бүртгэлийн хураамж авахгүй.

- Бүх бичиг материал яв цав өөрийн бодит байдалтай нийцсэн байх шаардлагатай. Шаардлага хангаагүй тохиолдолд шалгалтад оруулахгүй болно. Хариуцлагаа хув ь хүн хүлээнэ.

Бүртгүүлэх И-майл:

Өвөр Монголын Интернэт сүлжээний мэдээллийн төв web дизайнерын ажлын байранд 17435473812@qq.com И-майл хаягаар бүртгүүлнэ.

Хятадын Монгол хэлний интернэт сүлжээний мэдээллийн сайт Монгол хэлний редакторын ажлын байранд nmgrbmw@126.com И-майл хаягаар бүртгүүлнэ.

Солонго мэдээллийн төв Орос хэлний редактор болон АПП редакторын ажлын байранд solonggo@sina.com И-майл хаягаар бүртгүүлнэ.

Өвөр Монголын Да Цао Юань медиа ХХК Хятад хэлний редакторын ажлын байранд nmrbshzbs@163.com И-майл хаягаар бүртгүүлнэ.

Бүртгүүлэх хугацаа

- 2016 оны 8 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл (9:00-17:00)

- Хянан шалгах цаг хугацаа болон газрыг тухайн үед мэдэгдэнэ. Өвөр Монголын Интернэт сүлжээний мэдээллийн сайт, Хятадын Монгол хэлний интернэт сүлжээний мэдээллийн сайт, Солонго Мэдээллийн сайт, Өвөр Монголын Да Цао Юань мэдээллийн сайтад анхаарлаа хандуулаарай.

- Бичгийн шалгалтын шалгах харьцаа 4:1-ээс багагүй байх. (Бүртгүүлсэн хүний тоо болон ажлын байрны харьцаа) Дээрх хэмжээнд хүрээгүй ажлын байрны элсэлтийн тоог багасгах буюу ажлын байрыг хасна. Ийм ажлын байрын ажилтны элсэх тоог багасгах буюу ажлын байрыг хасах байдал гарвал мөн Өвөр Монголын Интернэт сүлжээний мэдээллийн сайт, Хятадын Монгол хэлний интернэт сүлжээний мэдээллийн сайт, Солонго Мэдээллийн сайт, Өвөр Монголын Да Цао Юань мэдээллийн сайтуудаар мэдэгдэнэ.

- Ярилцлагын үед шалгуулагч өөрөө оролцоогүй тохиолдолд дараагийн хүнийг оруулах болно.

Тав. Харилцах утас

Өвөр Монголын Интернэт сүлжээний мэдээллийн төв web дизайнерын ажлын байр

0471-6659744

Хятадын Монгол хэлний интернэт сүлжээний мэдээллийн сайт Монгол хэлний редакторын ажлын байр

0471-6635525

Солонго мэдээллийн төв Орос хэлний редактор болон АПП редакторын ажлын байр

0471-6659644

Өвөр Монголын Да Цао Юань медиа ХХК Хятад хэлний редакторын ажлын байр

0471-6659749

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Хүний нөөцийн хэлтэс

0471-6635493, 6635441, 6635495

Зургаа. Санал хүсэлт хүлээн авах утасны дугаар:

0471 -6635323

  

 

Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны Хүний нөөцийн хэлтэс

                    2016 оны 8 дугаар сарын 19-ний өдөр

ТАТАХ

Найруулагч: Bandi
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл