
Го-Хү төмөр замын Такламакан цөлөөр дайран өнгөрөх хэсэгт элсэн манхны түрэлтээс хамгаалах ногоон хучилтын бүс тавих ажил энэ сарын 14-ны байдлаар эрчимтэй явагдаж байна. Хужирлаг орчинд хамгаалалтын ногоон бүс тавих техникийг Хятадын ШУА-ын Шиньжяны экологи газарзүйн судалгааны хүрээлэнгээс хангажээ.
Хятад улсын баруун нутагт баригдаж буй Го-Хү төмөр зам нь Хөхнуур мужийн монгол үндэстний өөртөө засах Хайши шяны Голмуд хотоос Шиньжян Уйгурын өөртөө засах орны монгол үндэстний өөртөө засах Баянгол жөүгийн Хүрэл хот хүрэх зорчигч болон ачаа тээврийн улсын нэгдүгээр зэрэглэлийн шугам юм. Замын урт нь 1213,7 километр. Тус төмөр замыг 2020 оны сүүлчээр ашиглалтад оруулахаар төлөвлөсний дагуу барилгын ажил явагдаж байна. Өнөөдрийн байдлаар ажлын гүйцэтгэл 90 хувьтай байна. Энэ төмөр зам ашиглалтад орсноор Голмуд хотоос Хүрэл хотын хоорондох аяллын хугацаа 26 цаг байснаас 12 цаг болж багасах юм. Баруун бүс нутгийг холбосон уг төмөр зам нь цөл, говь, хужирлаг орчин, салхи ихтэй эрс тэс цаг агаартай байгаль орчинд баригдаж байна.
