solongonews
Бээжин хот иргэдэд ээлтэй орчин бүрдүүлж байна
2021-05-17 09:36
Бээжин хот иргэдэд ээлтэй орчин бүрдүүлж байна.

Иргэд дугуй унахад илүү тохь тухтай, аюулгүй орчин нөхцөлийг бүрдүүлэх үүднээс Бээжин хот унадаг дугуйн тусгай замыг 1 метр нэмэн өргөтгөх, дугуйн зогсоолыг хангалттай байлгах, дугуй унах хүмүүст зориулан "зүүн эргэх ногоон гэрэл, шинийг санаачлах” тэмдэг гэх мэт арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж байна. Хотын хүн амын өсөлт, хувийн машин хурдтай нэмэгдэхийн хэрээр орчны дуу чимээ, бохирдол үүсэж, байгаль орчин төдийгүй иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Бээжин хот унадаг дугуйн аяллын дэд бүтцийг тасралтгүй сайжруулж, иргэд нааш цааш зорчихдоо дугуй унах зэрэг байгаль орчинд ээлтэй сонголт хийхийг уриалж байна.

Дугуй унах дэлхийн хамгийн түгээмэл спортын төрлүүдийн нэг. Унадаг дугуйг зөвхөн спортоос гадна эрүүл мэнддээ анхаарал тавин, байгаль орчноо бохирдуулахгүйг эрхэмлэдэг хүн болгоны хэрэглээ. Дугуйг бүх насныхан унахад тохиромжтой бөгөөд эрүүл мэндэд маш их ач тустай. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл