solongonews
Тунгалаг оршхуйн билэг
2014-12-15 11:25
Мэлмийн гунигийг сэвэн хийсгэх гүн шаргал навчис
Манант намрын үүрийг дэлгэх шиг болохлоор

                                                                     

Мэлмийн гунигийг сэвэн хийсгэх гүн шаргал навчис

Манант намрын үүрийг дэлгэх шиг болохлоор

Уулаа харуулдан босож зогсоод

Ургах нарны туулийг тэнгэрт шавшин хайлав

Хайлан шавшихын мэндчлэл минь

Хүлгийн дэл шиг хурд буцалгах

Шүлэг тэрлэхийн бясалгал юм

 

Хөсөг нүүдлийн уянгаран шуудрах салхинд

Бууж амрах үүлс хөвөлзөх шиг болохлоор

Гүйлгэж ирэх онгодын дүрд хувилаад

Галын үнэрийг жавар хүргэлгүй амьсгав

Амьсган хувилахын хязгаар минь

Дуу шуугиан хураан далдлах

Чулуунд шингэхийн нөхцөл авай

 

Нисэн алдрах шувуудын зөн мөрөөдөл тэрлэх

Линбэн хөх сэтгэл минь амрахлаар

Мөнгөн гунигаа хангинуулан задлаад

Бадаг зүүд шиг хорвоод ая барин Гэгэлзэв

Ая барихын догдлол минь

Өвсний зовлон, үлгэрт уснаас

Амсан тайтгарах шиг агшин болой

 

Аялгуут одны гэгээн хязгаарт хүрэх

Гол усныхаа ариусгалд

Зүрхээ аниртан дуулаад босохын зуур л

Хоосон болтлоо эмзэглэвэй

Эмзэглэн бодохын хэлбэр минь

Хөтлөн дагуулах амьдралын эрх болоод аашинд

Хүсэл бодлоо шивнэхээс бууж л өгөхгүй явмаар байна

 

2014 оны Есдүгээр сарын Долоон

 

 

 

Зохиогч: Б.Очирваань
Найруулагч: М.Банди
Эх сурвалж : www.holvoo.net.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл