solongonews
Бөхийн мэдээллийн APP ажиллаж эхэллээ
2017-07-24 17:02
Өвөр Монголын ”Монгол бөх” APP ажиллаж эхэллээ.

Монгол бөх, найр наадамтай холбогдсон мэдээ мэдээллийг шуурхай хүргэх зорилгоор Өвөр Монголын Бат итгэлт соёл түгээх ХК “Монгол бөх” APP-ийг сүүлийн өдрүүдэд албан ёсоор ажиллуулж эхэлсэн байна.

Тус APP-д Ар, Өвөр Монголын 12 мэргэжилтэн, туслах ажилтан гээд нийт 20 гаруй хүний бүрэлдэхүүн ажиллаж байгаа юм. APP нь мэдээлэл, бөх, ярилцлага, видео, фото зураг зэргийг хамарч байгаа аж.

“Өвөр Монголын бат итгэлт соёл түгээх ХК”-ний захирал Хосбаяр: - Бөхийн хамгийн шинэ мэдээ мэдээллийг хүргэх зорилгоор ажиллуулж байгаа. Бөхийн наадмыг шууд хүргэхэд олон асуудал тулгамддаг. Жишээлэхэд дунд нь тасалдах гэх мэт. APP-ийг ажиллуулснаар мэдээллийг шуурхай, найдвартай хүргэх бүрэн боломжтой болсон. Найр наадмыг газар дээрээс нь шууд хүргэх, бөхийн үүх түүх, ёс заншил, хөгжил дэвшлийг хүссэн үедээ утсаараа унших боломжтой болж байна гэв.

“Өвөр Монголын бат итгэлт соёл түгээх ХК” анх 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Тус компани мөн “Хятад улсын монгол бөхийн сайт”-ыг 2016 оны 7 дугаар сарын 12-ны өдөр ажиллуулсан байна.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл