“Тал нутгийн утга урлагийн хөнгөн морьт цэрэг”-ийн нэгэн эгнээ болсон Улаанцав хотын Цахар баруун гаран хойд хошууны Улаанмөчирийн “Цахарын хувь барилдлага” хэмээх тусгай тоглолтоо Хуабэй цахилгаан хүчний их сургуульд тоглож, оюутны соёлын амьдралыг баялаг болгосон байна.
Тал нутгийн соёлын туг тэмдэг болсон Улаанмөчирийн өвөрмөц тоглолтоороо үндэстний соёлын гайхамшгийг Бээжин хотын багш сурагчдад гайхуулан, Улаамөчирийн үзэл санааг сургуулийн хүрээнд сурталчлан ухуулжээ. Энэ нь Хуабэй цахилгаан хүчний их сургуулийн оюутнууд болон Цахар баруун гаран хойд хошууны Улаанмөчирийн хамтарсан үйл ажиллагаа юм. Шинэ Хятад улс байгуулагдсаны 70 жилийн ой, “5.4”-ний хөдөлгөөний 100 жилийн ойг тэмдэглэсэн утга учиртай үйл ажиллагаа болжээ.
Тоглолт “Өлзийт цахар”, “Магтаал дуу”, “Малчдын шинэ дуулал”, “Малчин түмэн ХКН-аа магтан дуулна”, “Түмэн агтны төвөргөөн”, “Ши Жиньпин дарга хариу захидал илгээлээ”, “Галт уулын тал нутгийн Цахарууд”, “Хятадын мөрөөдлийн зөгнөл”, “Тал нутгийн хайр” зэрэг улс, нам, нутаг усаа магтан дуулсан тоглолтоороо хурсан олны харааг тэлж сонорыг баясгалаа.
