solongonews
“Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах хамтын ажиллагааны төсөл үргэлжлэн боловсронгуй болжээ
2022-12-09 12:42
Хятад, Арабын орнуудын хооронд “Бүс ба зам”-ыг хамтдаа байгуулах хамтын ажиллагааны төсөл үргэлжлэн боловсронгуй болжээ.

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 12-р сарын 08-ны өдөр хэлэхдээ "Хятад, Арабын орнуудын хооронд “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах хамтын ажиллагааны төсөл үргэлжлэн боловсронгуй болж, үр дүнд хүрсэн. Өнөөгийн байдлаар Хятад, Арабын орнууд дэд бүтэц, эрчим хүч зэрэг салбарт 200 гаруй томоохон төсөл дээр хамтран ажиллаж, үр дүн нь хоёр талын бараг 2 тэрбум хүнд ашигтай юм".

Энэ сард Хятад Палестин "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулах санамж бичигт гарын үсэг зурсан. Өнөөгийн байдлаар Хятад улс Арабын 21 орон жич Арабтай холбоотой "Бүс ба зам" хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зураад байгаа. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулт өгчээ.  

Мао Нин хэлэхээ “Арабын орнууд “Бүс ба зам”-ын уулзвар бүсэд оршиж байгаа бөгөөд түүхэн дэх Торгоны замын соёл иргэншлийн чухал оролцогч төдийгүй “Бүс ба зам”-ын хамтын бүтээн байгуулалтын түнш юм. Хятад, Арабын орнуудын хооронд “Бүс ба зам”-ыг хамтаар байгуулах хамтын ажиллагааны төсөл үргэлжлэн боловсронгуй болж, үр дүнд хүрсэн".

Мао Нин хэлэхдээ "Катар дахь Лусейл цэнгэлдэх хүрээлэнгийн анхны тоглолтоос эхлээд Хятадын болон Суданы хооронд далайн шууд ачаа тээврийн нислэгийн нээлт хүртэл, Египетэд анхны цахилгаан эрчимжүүлсэн төмөр замын туршилтын үйл ажиллагаанаас эхлээд Хятад, Аргентины хооронд "нефть, хийн +" хамтын ажиллагааны загварыг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүртэл Хятад, Арабын орнууд дэд бүтэц, эрчим хүчний салбарт 200 гаруй том хэмжээний төсөл хэрэгжүүлсэн бөгөөд үр дүн нь хоёр талын бараг 2 тэрбум хүнд ашигтай байна".

Мао Нин мөн хэлэхдээ:

- "Бүс ба зам”-ын өндөр чанартай хамтын бүтээн байгуулалтыг гүнзгийрүүлэх нь Арабын орнуудыг оролцуулан бүх орны ард түмэнд илүү их ач тусыг авчирна гэж бид үзэж байна гэжээ.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл