Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны /АДБХОБ/ төв байрны шавыг тавих ёслол өнгөрсөн баасан гарагт Хятадын нийсэл Бээжин хотод болжээ.

Тус банкны төв байрыг Бээжин хотын хойд хэсэгт, Олимпын ойн цэцэрлэгт хүрээлэн болон алдарт “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэнгийн дунд барих аж. Барилгын ажлыг 2019 оны эцэс гэхэд дуусгахаар төлөвлөж байна.
Шав тавих ёслолын үеэр АДБХОБ-ны ерөнхийлөгч Зинь Лицюнь хэлэхдээ: - Манай банк байгаль орчинд ээлтэй байх, ногоон хөгжлийг дэмжих зорилт дэвшүүлсэн. Ногоон хөгжлийн зорилтоо онцлон харуулахад хамгийн тохиромжтой газар бол үзэсгэлэнт Олимпын ойн цэцэрлэгт хүрээлэн мөн гэж бид үзлээ гэв.

Тус банк энэ оны нэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш Бээжин хотын төвийн Санхүүгийн гудамжин дахь оффисыг түр ашиглаж байгаа юм.
АДБХОБ бол БНХАУ санаачилгаар, бүс нутгийн болон бусад улсуудын дэмжлэгтэйгээр байгуулагдсан ашгийн бус банк билээ. 100 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөр анх байгуулагдсан тус банк нь Азийн улсуудын дэд бүтцийг сайжруулахад хөрөнгө оруулна.
Энэ оны зургаадугаар сард тус банк эхний дөрвөн зээлээ олгожээ. Тодруулбал, Бангладеш, Индонез, Пакистан болон Тажикстаны эрчим хүч, орон сууц болон тээврийн төслүүдийг санхүүжүүлэхэд зориулан 509 сая ам.долларын зээл олгосон байна.
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төв байрны шавыг тавьжээ
2016-09-26 17:06
Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны төв байрны шавыг тавьжээ.
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын төв засгийн албан ёсны сайт
Дэлгэрэнгүй үзэх
