solongonews
Тансаг зэрэглэлийн галт нэг удаад 34 зорчиг аялуулах боломжтой
2017-05-27 21:04
Тун удахгүй болох гэж буй Хятадын уламжлалт таван сарын шинийн тавны баяр буюу ”Дуан Ү” баяраар маш олон хүн галт тэргээр аялан зугаалдаг. Энэ сарын эхээр Японы “Алтан долоо хоног”-ийг тохиолдуулан Японы төмөр замын компани тансаг зэрэглэлийн галт тэрэгний замыг нээсэн байна.

Уг галт тэрэгний тасалбарын үнэ нь 2900 ам.доллар юм байна. Галт тэрэг нь Токио хотоос Бэйхай хооронд аялах бөгөөд энэ сарын 1-ний өдрөөс аялж эхэлсэн байна. Галт тэргийг Ferrari, Maserati брэндийн спортын машины дизайнерыг хийсэн Япон улсын дизайнер Ken Okuyama зураг төслийг боловсруулж, өндөр үнэтэй материалаар хийсэн бөгөөд Япон улсын уламжлалт гар урлалаар бүтээсэн юм байна.

Аянчдыг гаднах үзэмжийг сонирхоход зориулан уг галт тэрэгний гадна талын ихэнх хэсгийг шилээр хийсэн байна.

Японы төмөр замын компани 2014 онд тансаг зэрэглэлийн галт тэрэгний төсвийг нийтэлснээс хойш маш олон хүн тасалбар худалдан авсан байна. Тиймээс аялагчдад хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлэх үүднээс уг галт тэрэг нь нийт 10 вагонтой, нэг удаад хамгийн олондоо 34 зорчигч хүлээн авах боломжтой.

Уг галт тэрэгний сүлжээний захиалгад “Хоёр өдөр нэг шөнө” аялах тасалбарын үнэ нь 320 мянган иен ба “Дөрвөн өдөр гурван шөнө” аялах тасалбарын үнэ нь хамгийн өндөртөө 1425 сая иенд хүрсэн байна. Одоогоор уг галт тэрэгний тасалбарын урьдчилсан захиалга 2018 оны 6 дугаар сар хүртэл захиалгаа авч дууссан аж. 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://news.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл