solongonews
Ядуурлыг бууруулах чиглэлээр тусгай арга хэмжээ хэрэгжүүлэв
2020-08-16 20:51
Ядуурлыг бууруулах чиглэлээр тусгай арга хэмжээ хэрэгжүүлэв

    Хятадын тэнгисийн газрын тосны групп, Хятадын цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ, Хятадын эрчим хүчний үндэсний корпорац зэрэг төвийн зөвлөлийн шууд удирдлага бүхий найман аж ахуйн нэгжийн удирдлагууд интернэт дэх бараа бүтээгдэхүүн борлуулалтын шууд нэвтрүүлэгт оролцов. Улмаар хэрэглэгчдэд хэт ядуу бүс нутгийн чанар сайтай нэрийн бүтээгдэхүүнийг танилцуулсан байна. Таван цаг үргэлжилсэн шууд нэвтрүүлгийг давхцсан тоогоор 3.87 хүн үзэж, бүтээгдэхүүний борлуулалт 11.29 сая юаниас давжээ.

Энэ он гарснаас хойш Төрийн өмчийн хяналт, удирдлагын хороо ядуурлыг бууруулахад туслах зорилгоор төвийн аж ахуйн нэгжүүдийн тусгай арга хэмжээ зохион байгуулсан. Улмаар буурай хөгжилтэй бүс нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэхэд хүч сэлбэхийг зорьсон бол долоодугаар сарын эцсээр ядуу бүс нутгийн 3.17 тэрбум юаний өртөг бүхий хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг худалдан авсан юм уу, борлуулахад нь тусалсан байна.

Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл