“Дэлхийн хүний эрхийн тунхаг” нийтэлсний 70 жилийн ойд зориулсан дугуй ширээний хурал 12-р сарын 10-нд Бээжин хотноо боллоо. ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Хятад улсын дарга Ши Жиньпин баярын захидал илгээж, “Дэлхийн хүний эрхийн тунхаг” нь хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийн түүхэн дэх ач холбогдол бүхий баримт бичиг бөгөөд дэлхий дахины хүний эрхийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн гэдгийг онцлон тэмдэглэв. Хятадын ард түмэн энх тайван, хөгжил, шударга ёс, ардчилал, эрх чөлөө, үнэ цэнэтэй нэгдсэн үзэл баримтлал, хүний нэр хүнд, эрх ашгийг хамгаалах, шударга, өргөн цар хүрээтэй дэлхийн хүний эрхийн засаглалыг хөгжүүлэх, хүн төрөлхтний хувь заяаны хамтарсан нийгэмлэгийг хамтдаа байгуулж, дэлхийн ирээдүйг илүү сайн болгохын тулд улс орны ард түмэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байдаг гэжээ.
Ши Жиньпин ард түмний аз жаргалтай амьдрал нь хамгийн агуу хүний эрх гэж баярын захидалдаа онцлон тэмдэглэв. ХКН байгуулагдсан цагаас ард түмнийхээ төлөө аз жаргалыг эрэлхийлэх зорилго тавьсан. БНХАУ байгуулснаас хойших сүүлийн 70 жилд ялангуяа 40 жилийн өөрчлөлт нээлтийн үеэр Хятадын ард түмэн хүчирхэг болж ирлээ. Хятадын хөгжлийн ололт амжилт олон зуун сая Хятадын иргэдийн амьдралыг сайжруулсан байна.
Ши Жиньпин цаг хугацаа урагшилж, хүний эрхийн асуудал сайжирч байгааг онцлон тэмдэглэв. Хятад улс нь хүний эрхийн түгээмэл чанарын зарчим болон орчин үеийн бодит байдалтай уялдуулж, Улсын нөхцөл байдалд нийцсэн хүний эрхийн хөгжлийн замыг баримтлан, иргэдээр төв болгосон хүний эрхийн үзэл баримтлалыг баримталж, иргэдийн улс төр, нийгэм, соёл, байгаль орчны эрхүүдийг нэмэгдүүлж, нийгмийн шударга ёсыг хамгаалж, ард түмний бүх талын хөгжил дэвшлийг сайжруулах хэрэгтэй гэжээ.
Ши Жиньпин Хятад дахь хүний эрхийн судлаачид цаг хугацаатай нийцэж, шударга, шинэлэг байхын зэрэгцээ хүн төрөлхтний соёл иргэншлийн олон талт байдлыг баяжуулж, дэлхий дахины хүний эрхийг хөгжүүлэхэд илүү их хувь нэмэр оруулахыг шаардав.
“Дэлхийн хүний эрхийн тунхаг” нийтэлсний 70 жилийн ойг тэмдэглэх дугуй ширээний хурлыг Хятадын Хүний Эрхийн Судалгааны Нийгэмлэг, Хятадын Хүний эрхийн хөгжлийн сан хамтран зохион байгуулав. Хүний эрхийн эрдэмтэн судлаачид нийт 150 орчим хүн уг хуралд оролцжээ.
Ши Жиньпин: Улсын нөхцөл байдалд нийцсэн хүний эрхийн хөгжлийн замыг баримтлан, бүх талын хөгжил дэвшлийг ахиулна
2018-12-10 17:27
Ши Жиньпин: Улсын нөхцөл байдалд нийцсэн хүний эрхийн хөгжлийн замыг баримтлан, бүх талын хөгжил дэвшлийг ахиулна.
Найруулагч: Saraa
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх
