solongonews
Хятад, Анголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны удирдах хорооны хоёр дахь уулзалт болов
2023-08-14 10:50
Хятад,Анголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны удирдах хорооны хоёр дахь уулзалт Анголд болов.

   Хятадын Худалдааны сайд Ван Вэньтао, Анголын Эдийн засгийн зохицуулалтын сайд Масано нар 13-нд Ангол улсын нийслэл Луанда хотноо Хятад, Анголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны удирдах хорооны хоёр дахь уулзалтыг хамтран даргалав. Хоёр тал Хятад, Анголын хоёр талын хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээр дуусгавар болсныг хамтран зарлаж, худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, аж үйлдвэрийн хөгжил, хүний нөөцийн хөгжлийн салбарт бодит хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэн хөгжүүлэх талаар харилцан санал солилцов.

   Ван Вэньтао хэлэхдээ "Хоёр улсын төрийн тэргүүний стратегийн удирдлага дор Хятад, Анголын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа үр дүнд хүрсэн. Хятад, Анголын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ онд мөн Хятад улс үүнийг хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны ерөнхий төлөвлөгөөг дараагийн шатанд гаргах, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны түвшнийг дээшлүүлэх, дэд бүтцийн хамтын ажиллагааны ололт амжилтыг бэхжүүлэх, эрчим хүч, уул уурхай, үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, загас агнуурын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр талын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг өндөр чанартай хөгжүүлэн, Хятад, Анголын стратегийн түншлэлийн хөгжилд шинэ түлхэц үзүүлэх боломж болгон ашиглахад бэлэн байна" гэжээ.

   Хятад бол Анголын эдийн засаг, худалдааны найдвартай түнш хэмээн Массано илэрхийлээд "Анголын тал сүүлийн жилүүдэд худалдаа, хөрөнгө оруулалт, дэд бүтцийн салбарт хоёр талын хамтын ажиллагааны ололт амжилтыг өндрөөр үнэлж, Ангол, Хятадын эдийн засаг, худалдааны салбарт бодит хамтын ажиллагааг цаашид бэхжүүлэхэд Хятад улстай хамтран ажиллахад бэлэн байна. Бид Ангол улсад хөрөнгө оруулах, эдийн засгийн олон янз байдлыг бий болгох үйл явцад идэвхтэй оролцох, Ангол, Хятадын стратегийн түншлэлийг тасралтгүй гүнзгийрүүлэх Хятадын илүү олон аж ахуйн нэгжийг хүлээн авч байна".

   Уулзалтын дараа хоёр тал хурлын тэмдэглэлд гарын үсэг зурсан байна.


 

Зохиогч: ЛЮЙ ЧЭНЧЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл