Хятад, Франц хоёр нь Зүүн ба Баруун дахь эртний өвөрмөц соёл иргэншлийн төлөөлөгчид болсны хувьд харилцан бие биенээ сонирхон, харилцан ойлголцон, өнө удаан нөхөрлөлтэй байдаг. Дипломат харилцаа тогтоосноос хойш 55 жилийн турш хоёр орон харилцан хүндэтгэж, харилцан ашигтай зарчмыг барьж, хоёр талын ард түмэнд бодит үр өгөөж хүртээсэн байна. Хятад-Францын харилцаа нь иж бүрэн түншлэлийн харилцаанаас стратегийн түншлэлийн харилцаа болж, дахин хамтарсан стратегийн түншлэлийн шинэ эрин үе рүү гүнзгийрүүлэн хөгжүүлсэн байдаг. Ирээдүйд Хятад, Франц улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойд суурилан, Хятад-Францын стратегийн түншлэлийн түвшинд тасралтгүй сайжруулж, дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил дэвшилд түлхэц үзүүлэхэд хувь нэмрээ оруулах болно.



